Мехико хот бухын тулааныг хүн, амьтанд ээлтэй зохион байгуулдаг болох арга хэмжээ авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Мексикийн нийслэл хотын иргэдийн хурал өчигдөр уламжлалт бухын тулааныг аюулгүй зохион байгуулдаг болох арга хэмжээг хэлэлцэж баталжээ.

Ингэснээр матадор буюу бухтай тулалдагч нарт сэлэм, жад зэрэг зэвсэг хэрэглэхийг хориглож, хүмүүсийг гэмтээхгүйн тулд бухын эвэрт тусгай хамгаалалт зүүдэг болж байна.

Эрх баригч Морена намаас сонгогдсон хотын захирагч Клара Бругадагийн өргөн барьсан хуулийн төслийг иргэдийн хурлын төлөөлөгчдийн 61 нь дэмжиж, ганцхан хүн эсэргүүцжээ. Энэ үеэр хотын захиргааны гадна бухын тулааныг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, амьтны эрхийг хамгаалагчид баяраа тэмдэглэж байв. Бухын тулааны үеэр матадорууд бэртэж, гэмтэх явдал түгээмэл гардаг.

Саяхан буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Мексикийн Тласкала мужид зохион байгуулагдсан тулааны үеэр матадор Эмилио Масиас бухын эвэрт сүлбүүлсний улмаас хүнд бэртэж байжээ.

Тиймээс тус улсын эрх баригчид олон зууны уламжлалтай энэхүү арга хэмжээг аюулгүй, хүнлэг арга замаар зохион байгуулдаг болоход анхаарч эхэлсэн юм.

Засгийн газар холбогдох дүрэм журмыг 210 хоногийн дотор өөрчилсний дараа Мехико хотын баталсан хуулийн төслийг хэрэгжүүлж эхлэх ёстой.

Мехико бол дэлхийн хамгийн том бухын тулааны дэвжээ бөгөөд энэ уламжлалын эх орон Испаниас ч илүүрхдэг.

Хамгийн анхны бухын тулааныг 1529 онд Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес энэ хотод зохион байгуулж байжээ.

Сүүлийн жилүүдэд Латин Америкийн хэд хэдэн орон бухын тулааныг хориглоод байгаа. Өнгөрсөн онд Колумб улсын эрх баригчид 2027 оноос хойш бухын тулааныг бүрмөсөн хориглох шийдвэр гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.2] 2025/3/19
Испаниас гаралтай бухын тулаан.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.189.173] 2025/3/19
getel manaihan hvvhedeer hurdan mori unuulna gd bdg tgd bvvr tesgem hviten uwul shvv de
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.184] 2025/3/19
Хувьдаа нэг холбоотой болох юм сан, их ашигтай бизнес юм шиг байгаа юм гэж их боддог байлаа. Монгод чинь ер нь бараг сул холбоо үлдээгүй, бүгд эзэнтэй болчихсон байгаад байдаг байв. Хаа очиж, ийм холбоо манайд байгуулагдаагүй юм биш үү. Хурдхан байгуулж ерөнхийлөгч нь болохоос. Монголын бухын тулааны холбоо байгуулагдлаа. Гишүүд дэмжигчдийг хандив өргөхийг уриалж байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.51] 2025/3/19
шууд испанийн втза гаргах
0 | 0 Хариулах