Арваннэгдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. 

Арваннэгдүгээр сарын 7-ноос "Алтан цом"-ын төлөөх нээлтийн зургаан багийн халз барилдаанууд эхэлнэ. Тодруулбал Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг, "АПУ, Скайтел" ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М Си Эс" группийн "М Си Эс Энержи" баг, "Ажнай корпорац" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" багтай хүч үзэхээр байгаа юм. 

Харин арваннэгдүгээр сарын 10-нд Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан, ирэх сарын 26-ны өдөр улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана. 

  • 11.07-ны Бямба гарагт 14:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх нээлтийн барилдаан,
  • 11.08-ны Ням гарагт 11:00 цагт Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • 11.07-08-ны өдрүүдийн Бямба, Ням гарагт Европын аварга шалгаруулах барилдаан /Франц улсын Мюлуз хот/
  • 11.10-ны Мягмар гарагт 13:00 цагт Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • 11.14-ний Бямба гарагт 14:00 цагт Эрдэнэт хотын “CUMO ARENA”-ийн нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /Орхон аймаг, Эрдэнэт хот/
  • 11.21-ний Бямба гарагт 15:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан
  • 11.22-ны Ням гарагт 14:00 цагт "Моничат аппликейшн"-ий нэрэмжит Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан,
  • 11.26-ны Пүрэв гарагт 13:00 цагт Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
  • 11.27-ны Баасан гарагт 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
  • 11.28-ны Бямба гарагт 13:00 цагт Буриад түмний баяр Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөх, мөн Буриад 64 бөхийн барилдаан,
  • 11.29-ний Ням гарагт 15:00 цагт МҮБХ-ны “Алтан Цом”-ын төлөөх барилдаан тус тус зохион байгуулагдана.