“Шахмал түлш зарна, хүргэж өгнө гэсэн зар байршуулж, иргэд рүү утсаар залган залилах тохиолдол гарсаар байна"
Олон нийтийн сүлжээнд “шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, иргэд рүү утсаар залган залилах тохиолдол гарсаар байгаа бөгөөд залилагчид хүргэлт хийх нэрээр үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авч, иргэдэд санхүүгийн хохирол учруулж байна.
Иргэд баталгаагүй зар, утасны дуудлагад итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.
Шахмал түлшээ албан ёсны борлуулалтын цэгээс Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулан худалдаж авахыг "Тавантолгой түлш" компаниас зөвлөв.
2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд 427,000 тонн түлш хэрэглэхээс 120 мянган тонн нь Эрдэнэс тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш, 307 мянга нь хагас коксон түлш байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

