ФОТО: "Монгол төрийн тамга" хөшөөний суурийг шинэчлэхээр нураажээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Монгол төрийн тамга" хөшөөний суурийг өнөөдөр нураалаа. 

Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар "Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тус хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэх үүднээс нураасан. Засварын ажил дуусмагц хөшөөг буцаан байрлуулна" гэв. 

"Монгол төрийн тамга" хөшөөг тухайн байрлалд 2006 онд сүндэрлүүлсэн юм. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд 2006 онд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон “Монгол төрийн тамганы хөшөө”-г Төрийн ордны хойд талын цэцэрлэгт босгосон.

Уг хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулсан байдаг.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг