Ирэх сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана
Нийслэлд томуугийн вакцинжуулалт 96%-тай үргэлжилж байгааг НЭМГ-аас мэдээлэв. Томуу, томуу төст өвчний тархалт 11 дүгээр сард оргил үедээ хүрдэг байна.
Энэ үеэр буюу 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн томуугийн улиралд Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
Тодруулбал ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 17:00 цаг, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Түүнчлэн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

