13:19 2025/03/19
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг албажуулан баталлаа.
Улаанбаатар хотод 200 мянга орчим айл өрх хатуу түлш хэрэглэж байгаа. Үүнээс гадна 2,500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух агаарын бохирдол үүсгэж байна.
Үүнээс 200 мянга гаруй айл өрхийн хатуу түлшний хэрэглээ агаарын бохирдлын 56-гаас доошгүй хувийг эзэлж байна. Өнөөдрийн хуралдаанаас 2025-2026 онд шилжих өвөлжилтийн бэлтгэх хангах чиглэлээр 32-50 орчим мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүдийг дулаалгын стандартад нийцүүлэх, дулаан алдалтыг бууруулах, айл өрхүүд өөрсдөө хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс айл өрхүүдэд хийн түлшний зуухыг суурилуулж өгнө. Мөн халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгохыг өнөөдрийн тогтоолоор албажууллаа.
Бид айл өрхүүдийг стандартын шаардлага хангасан, дулаан алдалтыг бууруулсан тохиолдолд л хийн зуух руу шилжих шилжилтийг хийхээр төлөвлөж байгаа.
Дээр нь бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлыг бууруулах асуудлыг тусгасан байдаг учраас айл өрхүүдэд дулаалгын стандартыг сахиулах чиглэлээр яамдыг хуваарилан ажиллуулах болсон.
Үүнээс гадна айл өрхүүдийг хийн түлшинд шилжихэд төрийн цэргийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудыг дэмжлэг үзүүлэн ажиллахыг энэхүү тогтоолд тусгасан.
Монгол Улсын хийн түлшний хэрэглээ одоогоор жилд 46 мянган тонн байгаа. 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжсэнээр энэ хэмжээ 100 мянган тонн болохоор байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!