ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: УДШ хэргийг хууль зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй авч хэлэлцэнэ гэдэгт найдаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

П.Батчулуун эмчид 2 жил 6 сарын хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Үүнтэй холбоотойгоор тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлыг мэдээлэх хэвлэлийн хурлын үеэр П.Батчулуун эмчийн өмгөөлөгч ирж, мэдээлэл өглөө. 



Өмгөөлөгч Э.Ганбат хэлэхдээ "Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх асуудал Монгол Улсын хуулиар зохицуулагдаж, гурван шатны шүүхээр гомдлоо гарган шийдвэрлүүлэх зохицуулалттай.

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульчийн хувьд хууль зүй, хуульчийн ёс зүйн талаасаа хүндэтгэлтэй хандаж байгаа.

Гэхдээ үйлчлүүлэгчийн байр суурь, өмгөөлөгч нарын хууль хэрэглээний байр суурийн хүрээнд дараагийн шат буюу одоогоор Давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байна. Энэ долоо хоногт гарах байх. Үүний дараа Улсын Дээд Шүүх (УДШ)-д гомдол гаргах эрхтэй.

Та бүхэн мэдэж байгаачлан УДШ хэрэг маргаан бүрд гомдол болгоныг нь авч хэлэлцэж, танхимаар зохицуулдаггүй. Гэхдээ П.Батчулуун эмчийн тохиолдлын тухайд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт нь байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д заасан дараах тохиолдлуудад Анхан болон Давж заалдах шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ч гэсэн УДШ-д гомдол гаргасан тохиолдолд УДШ авч хэлэлцэх зохицуулалттай.

Дээрх зохицуулалт дотор:

Хамгийн гол асуудал нь эрх зүйн шинэ ойлголт, эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой хэрэг маргааны асуудлаар гомдол гаргасан байвал УДШ-ийн танхимын хуралдаанаар авч хэлэлцэх хуулийн зохицуулалттай.

  • 2002 онд анх Монгол Улсын Эрүүгийн хуульд хүний эд эрхтнийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэж үзэхээр анх удаа хуульд орсон зохицуулалт.
  • 2002 оноос хойш 22 жилийн хугацаанд Монголын шүүхийн практикт ийм хэрэг маргаан нэг ч шийдвэрлэгдээгүй. Тийм учраас Улсын Дээд Шүүх урьд нь хэрэглэгдэж байгаагүй шинэ хуулийн ойлголт, шинэ хуулийн зохицуулалтын энэ тохиолдлыг авч хэлэлцэж, эцэст нь УДШ хэрхэн шийдвэрлэнэ. Үүнээс хойш тухайн зүйл ангийн хэргийг ингэж шийдвэрлэж ойлгох юм байна гэдэг шүүхийн практик тогтох юм.

Энэ үүднээсээ УДШ-ээр авч хэлэлцүүлэх гомдлоо гаргана.

Эерэг талаараа Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг УДШ хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна" гэлээ. 

"Энэ хэрэг, маргааны асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлэлтэйг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа"

Үргэлжлүүлэн "Хэргийн дотоод асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэх эрхгүй. Энэ нь тодорхой хязгаарлагдмал хүрээтэй байна.

Хэргийн тохиолдол нь хувь хүний эмзэг мэдээлэл бөгөөд Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн нууцын асуудал.

Энэ хэрэг, маргааны асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлэлтэйг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа.

Соёлтой улс оронд эрүүл мэндийн салбартай холбоотой хэрэг, маргааны асуудал гагцхүү хууль хяналтын байгууллагаараа хянагддаг. Урьдчилан мэдээлэгдэж явдаггүй. Энэ бол эмч мэргэжилтнүүдийн асуудал, дээр нь эрүүл мэндийн салбарын нэр хүнд, үнэлэмжийн асуудал.

Мөн хувь хүний эрүүл мэндийн мэдээ мэдээлэлтэй холбоотой нууц зэрэг ёс зүйн болон бусад олон асуудалтай уялдаатай байдаг учраас гагцхүү шүүхийн шийдвэр эцэслэгдэж гарсны дараа тодорхой товч мэдээллүүд гарах ёстой байдаг.

Одоогоор манай эрүүл мэндийн салбарын мэдээ бусад төрлийн мэдээ, мэдээлэл шиг эмх цэгцгүй, үндэслэлтэй, үндэслэлгүй нь мэдэгдэхгүй, хэтрүүлсэн, буруу ойлгуулсан байдлаар их цацагддаг. 

Эрүүл мэндийн сэтгүүл зүй гэж сэтгүүл зүй дотроо нэлээд нарийссан, суурь мэдлэг, боловсрол шаардсан сэтгүүл зүйгээ цаашид дэлхийн жишгээр хуулийн хүрээнд соёлтой, ёс зүйтэй хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг нэгэнт сэтгүүлчид цугласан учир хэлье" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [73.225.77.210] 2025/3/27
1. Хүний эд эрхтнийг хууль бусаар авсан нь үнэн шүү дээ. Элэг бөөр гэчихээд 2 хөлгүй болгоод ирнэ гэхээр ямар анагаахын шинжлэх ухаан яриад байгаа юм. Энэ хэрэг анхны үүгээр жишиг тогтоно гэж байгаа бол цаашид эрхтэн тоночихоод л зүгээр яваад байх уу 2. Энэ хэрэг асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлэлтэй гэж хэллээ. Үгүй. Энэ бол эрхтэн тоносноос эхэлсэн. Харин хэвлэл мэдээлэл нийтэд ил болгосон. Үүгээрээ энгийн ядарсан ардын дуу хоолойг бид сонссон. 3. Хохирогчийн талыг энгийн ард болохоор нь ихэд доромжилж байна. НДШ төлдөггүй болохоор даатгалаас мөнгө аваагүй болохоороо ингээд байгаа юм. Тэртэй тэргүй ялзрах цогцос буян болоод чимээгүй бай. Үүнээс болоод эрхтэн солих эмчилгээ зогслоо, тэр авгай чинь юун дээр гарын үсгээ зурснаа ойлгоогүйгээс ойлголтын зөрөө гарсан, ойлгох чадамжгүй шуналтай авгай гэх мэтээр. Эрүүл мэндийн сэтгүүл зүй гэж ямар салбар байдаг юм? Шинжлэх ухааны хялбаршуулсан нийтлэл л байгаа. Харин сэтгүүлч хүн нийгмийн эмзэг асуудлаар бичих эрхтэй бас үүрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.152] 2025/3/20
Байгалийн. Бордоо. Болохоос. Өөр. Юм. Болохгүй. Сүнс. Нь үлдэнэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.182] 2025/3/20
Хүний амь аварсан эмчийг шийтгэх ёсгүй шүү.Гомдол гаргасан тал мөнгө авах хүсэлтэй байжээ гэж түмэн олон дүгнээд бн.
0 | 3 Хариулах
Зочин [103.168.34.177] 2025/3/24
Чиний амийг аврах гээд хүссэн хүнээ эвдэрхий машин шиг хайртай хүмүүсийнх нь зөвшөөрөлгүйгээр тонож болох юм байна тийм үү?
0 | 0 Хариулах
Монгол [66.181.185.35] 2025/3/19
Талийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан садныг дэндүү дорд үзэж, дээрэлхэж байгаа юм биш үү? Төрөх нь үнэн, үхэх нь үнэн байлаа гээд, үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь эд эрхтэнийг нь тонон дээрэмждэж болно гэж үү? Сэлэнгийн Шаамарын цэвэр цусны энэ Хятад нөхрөөс ийм л муухай өмхий санаа төрнө. Монгол хүн гэдэг бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй, талийгачийн хойчийн буянд машид хүндэтгэлтэй хандаж, төрсөн биенд нь үзэг балаар тэмдэг тавьж дахин бидэндээ эргэн төрөөсэй гэж дотроо залбирч, талийгаачийн сэтгэл оюуг, сүнсийг нь хүндэтгэж 49 хоног дотроо буян үйлддэг тийм л өгөөмөр, нинжин сэтгэлтэй ард түмэн.
3 | 0 Хариулах
Монгол [66.181.185.35] 2025/3/19
Огт гэм зэмгүй сайн эмчийг хилс хэргээр шоронд хийчихлээ гэж зарим нөхдүүд уянгалан ганганалдаж, ард иргэдийн тархийг угааж байна. Энэ эмч бол хэдэн зуун тэрбумын хөрөнгөтэй, Хүрэлсүхийн сайн найз тул тун удахгүй суллагдаад гараад ирнэ. Гарч чадахгүй байлаа гэхэд Баярцогт шиг Дээд шүүхийн шүүгчдийн аманд 10 тэрбумыг өгөөд хилсээр хоригдсон гээд л гараад ирнэ. Би өнөөдөр энд эрүүл мэндийн салбар ямар аймшигтай аалзны торонд идэгдэж, хүний эд эрхтэнийг цаагуураа дамлан наймаалж байгааг эрүүгийн цагдаа гаргаж ирээсэй гэсэндээ энийг бичлээ. Өнөөдөр цаг бусаар амь насаа алдсан, ар гэр нь ядруу хичнээн олон иргэдийн эд эрхтэнийг цаагуураа дамлаж наймаалж байгаа бол доо. "Талийгаачийн эд эрхтэнийг өвчтэй, зовлонтой нэгэнд бид шилжүүлж суулгана" гэж ар гэрээс нь уйлан дуулан байж зөвшөөрөл авчихаад, машины эд анги тонож байгаа юм шиг бусад эд эрхтэнийг нь тонон дээрэмдсэн энэ жигшүүрт гэмт хэрэгт харин ч бага ял өгсөн байна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.229] 2025/3/19
Энэ эмч ял авдаг нь муу шүү, одоо эмч нар ажлаа хийхгүй болчихлоо, үхвэл үх гээд би шоронд орохгүй гэсэн амьдралын практик тогтчихлоо яанаа ард түмэн минь
1 | 3 Хариулах
Зочин [59.153.115.229] 2025/3/19
Энэ өмгөөлөгч хэргийн гол эргэлзээтэй зүйлд дүгнэлт хийж баримт гаргуулдаггүй муу шүү, гэтэл эмч нар нь дандаа авдаг юм тэнэг юмнууд
0 | 0 Хариулах
Даваа [66.181.190.43] 2025/3/19
Ер нь хичнээн мундаг эмч байсан ч хүний эд эрхтэнг дураараа зөвшөөрөлгүй авах нь буруу шүү
3 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/19
илүү харсан бол бас л хариуцлага үүрнэ. нэгийг аваад дараа нь хажуудахийг нь авсан нь нэг учир байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.64] 2025/3/19
Gexdee donoroos toxiroltsson erxteng avaagui gexeer xetsuu yum. Olon xynii Ami avarsan gexeer uruvdmuur yum. Yamaar yum be.
2 | 0 Хариулах
Зочин [5.79.77.226] 2025/3/19
Зөвшөөрөлгүйгээр эд эрхтэн хулгайлна гэдэг ч дээ. Хүндэтгэл баыдаггүй ээ?
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ЭМЧ ХҮНД ӨРГӨСӨН ТАНГАРАГ ГЭЖ БАЙДАГ. ТАНГАРГААСАА НЯЦВАЛ ЭМЧ БИШ БОЛЖ БАЙГАА ЮМ. НАС БАРСАН ИРГЭНИЙ АР ГЭР НЬ САЙХАН СЭТГЭЛ ГАРГАЖ ДОНОР БОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙСАН. ГЭХДЭЭ АВАХ ЁСТОЙ ЭД ЭРХТЭНГҮҮДЭЭС НЬ ИЛҮҮГ АВЧИХСАНД Л АР ГЭРИЙНХЭН НЬ ГОМДОЛТОЙ БАЙГАА ЮМ. ЖИШЭЭ НЬ ХӨЛИЙНХ ХЭСЭГ БАЙХГҮЙ. ШӨРМӨСИЙГ НЬ АШИГЛАХ ГЭЭД АВЧИХСАН. ЭНЭ НЬ ХҮНИЙ АМЬ НАС АВРАХ ЭРХТЭН БИШ. ХӨЛГҮЙ БАЙСАН Ч ХҮН АМЬДАРНА. ЭНДЭЭС ХАРХАД ЭМЧ ХҮН ӨРГӨСӨН ТАНГАРГААСАА НЯЦАЖ ХАЛТУУР ХИЙЧИХСЭН БОЛЖ ТААРЧ БАЙГАА ЮМ. ЁС ЗҮЙ ХУУЛЬ ГЭЖ ЮУНЫ ТУЛД БАЙХ ЁСТОЙ БИЛЭЭ.
6 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ЭНЭ ЭМЧ МЭДЭЭЖ ОЛОН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН БУЯНТАЙ САЙН ЭМЧ ГЭДЭГТ ЭОГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ГОЛ НЬ ЮУНЫ ТӨЛӨӨ ТАНГАРАГ ӨРГӨЖ ЭМЧ БОЛСОНОО ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ. АР ГЭРТ НЬ УЧИР БАЙДЛАА ХЭЛЭЭД АВСАН БОЛ ЯАЯ ГЭХ ВЭ. НЭГ УДАА ТАНГАРГААСАА НЯЦВАЛ ЭМЧ ХҮНИЙ ЁС ЗҮЙ АЛГА БОЛЖ БАЙГАА ЮМ.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.134] 2025/3/19
Ёоох яаж харин мэдсэн юм бэ
3 | 0 Хариулах
Зочин [202.131.227.213] 2025/3/19
Дан өөрийнхөө өнцгөөс, зөвхөн өөрийнхөө мэдлэгийн хүрээнд юм бичээд байж болохгүй байхаа.Би эмч биш, сонсож байхнээ тэр хөлний шөрмөсөөр зүрхэнд бас холбож ашиглаад зүрхний хүнд өвчтэй хүн нилээн хэдэн жил амьдарч бна.
1 | 5 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ӨӨР ХҮН АВРАХ БАЙСАН Ч ЁС ЗҮЙ ХУУЛИА ДАГАХ ЁСТОЙ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ИЛЭРСЭН НЬ Л ЭНЭ БОЛОХООС ӨӨР ХЭРЭГ БАЙЖ Ч БОЛНО.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ТИЙМ БАЙСАН Ч ХҮНИЙ ЭД ЭРХТЭНГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ БОЛОХГҮЙ.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/19
Энэ хэргээс сургамж авч олон зүйл өөрчлөгдөх хэрэгтэй байх. нэг нь донор ЭМДаатгалгүй байсан ч оршуулгын зардал олгох гэх мэт. Энэ тухайн үед гол асуудал болж энэ хэрэг хэвлэл мэдээлэлд гарах гол шалтгаан болсон. Үүнийгээ хууль дүрэмдээ өөрчилж зассан эсэх.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/19
Нийгмийн даатгалгүй байсан санагдаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Зариг Өнөрөөгийн хэлдэг ганц үг бий…..ХҮН БАЙ…..цагаан халаад нөмөрсөн ЭМЧ ГУАЙ нар аа…..ЭХЛЭЭД ХҮН БАЙ…..
4 | 4 Хариулах
Зочин [202.126.89.33] 2025/3/19
За наад тэнэг үгээ болио, зүгээр бүх юм гэрээнд заагдсанаар л хийгдэхийг шаардах хэрэгжүүлэх хэрэгжүүлэхэд алдаа завхрал гарсан бол шүүхэд хандах шүүхээр шийдвэрлүүлэх
2 | 2 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
ХҮН БАЙ….лалар аа….
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ЭНЭ ХҮН ДЭЭР ТОВЛОГДСОН ХАГАЛГААТАЙ МАШ ОЛОН ХҮН БАЙСАН БОЛОЛТОЙ. ТЭДГЭЭР ӨВЧТӨНГҮҮДИЙН АМЬ НАС ЭРСДЭЛД ОРСОН БАЙНА. АЛЬ АЛЬ ТАЛААС НЬ БОДСОН ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙ ЭМЧЛЭХ ЭРХ ДУУСЧИХСАН БАЙДАГ. ЯЛТАН БОЛЧИХСОН БАЙДАГ. ГОЛ НЬ ТОВЛОСОН ХАГАЛГААНУУДЫГ НЬ ХИЙЛГЭЭД БУЦААГААД ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛВЭЛ ЗӨВ Ч ЮМ ШИГ.
4 | 4 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Хууль бол ХУУЛЬ Л БАЙХ ЁСТОЙ…..
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ХҮН ӨВЧТЭЙ ХАГАЛГАА НЬ ТОВЛОГДСОН ӨВЧТӨНГҮҮД БУХИМДАЖ БАЙГАА НЬ МЭДЭЭЖ. АМЬ НАСТАЙ НЬ ХОЛБООТОЙ УЧРААС. ТЭГЛЭЭ ГЭЭД ЭНЭ ХҮНИЙ ЯЛЫГ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ. ХУУЛЬ ГЭЖ ЮМ БАЙДАГ ЮМ. ХАРИН Ч БАГА ЯЛ ОНООСОН БАЙНА. ТОВЛОСОН ХАГАЛГААНУУДЫГ НЬ ХИЙЛГЭЖ ДУУСГААД ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛСЭН НЬ ЗӨВ САНАГДАЖ БАЙНА. ЧАДВАРЛАГ ЭМЧ БАЙСАН БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ХУУЛЬ ЁС ЗҮЙ ГЭЖ ЗӨРЧИЖ БОЛОХГҮЙ ХҮН ЁСНЫ АСУУДАЛ БАЙДАГ ЮМ.
5 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
НЭМЖ БИЧЛЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.164] 2025/3/19
Өнгөрсөн жил 160 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ.Одоо 460 хүн суулгах эрхтэнээ хүлээгээд өвдөж зовж байна.31 хүн ийм хагалгаанд ороогүйн улмаас амиа алджээ.Алуурчин нь муу ёрын Зариг өнөрөа хүүхэн, хоосон Данх, сайдын суудоыг мөнгөөр худалдан авагч хүчит шонхорын махны наймаачны хүүхэд Мөнхсайхан.
2 | 6 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Эрхтний донор олдоогүйд Өнөрөө ямар хамаа байна ?
5 | 1 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/19
Болъдоо. Эд эрхтнээ хүлээгээд өвдөж зовж байна гэж тэдэнд эрхтэн өгөхийн тулд нэг хүн үхэх ёстойг чи мартаж ! Дэлгүүрт байдаг эсвэл ҮЙЛДВЭРТ ҮЙЛДВЭРЛЭДЭГ бараа биш !
5 | 1 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/19
1. эхний ДШ нухацтай хэлэлцэх гэдэгтэй санал нийлж байна. 2. Төгсгөл хэсэгтэй санал нийлэхгүй байна. Донорын гэр бүлд талийгаачаа аваад тэврээд дартал хөлний хэсэг байхгүй байсан гэх мэт зүйл хэлэх эрхтэй байх. Өөрт нь тохиолдож буй мэдэрч буй зүйл нь учраас. Талийгаач нас барсан тул өөрийгөө хамгаалж чадахгүй, ар гэр нь төлөөлж ярих нь зөв гэж бодож байна. Соёлтой, хөгжилтэй оронд ийм хэргийг өндөр түвшинд , хүнд гэмт хэргийн түвшинд аваачиж үзэж олон жилийн ял өгдөг. Манайд хууль гараад нэг ч хэрэг гарч байгаагүй гэдэг нь эсвэл эмч нар үнэхээр сайн ажилладаг байж, эсвэл дарагдаад өнгөрөөд сурчихсан байдаг байж гэж таахаар байна. Хүний эд эрхтнийг авч чадах мэргэжлийн эсвэл боломжтой ганц л хүн байдаг, эмнэлгийн мэргэжилтэй хүн. Өөр мэргэжилтэй хүн хүний эд эрхтэн аваад суухгүй. Тиймээс үүнээс сургамж авч ЭМЯ эмч нарыг санамсаргүй алдаа гаргахаас сэргийлж ажил гүйцэтгэх ямар алдаагүй мөханизм бий болгосон эсэх, эсвэл бий болгохоор зорьж судалж буй эсэх.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/19
Янз бүрийн шат дараалсан эмчийг алдаа гаргахаас хамгаалах юм хийж болно. Жишээ нь хамгийн сүүлийн шат гэхэд уг ажиллагаанд оролцоогүй өөр нэг хөндлөнгийн хүн дуусахаар нь зөвшөөрлийн жагсаалтаа бариад цалгаж болно. Яг зөвшөөрлийн дагуух эд эрхтэн дутуу байна уу , зөвшөөрсөн жагсаалтаас илүү , эсвэл дутуу байна уу? Хэрэв дутуу эсвэл илүү зөрвөл дахин өөр хяналтын баг хянах гэх мэт зүйлс хийж болно. Эцсийн атандаа. Эхлэхээс өмнө эсвэл явцад ч бас хяналтын аргуудыг хэрэглэж болно. Эдгээр нь эмчийг сэжиглэж буй хэрэг биш санамсаргүй алдаа гаргахаас сэргийлэх. Хүн тул адилхан ядрах эсвэл монотон ажил бол автоматаар анзаарахгүй юм хийх боломжтой. 3. Хувь хүний эрүүл мэндийн нууцтай холбоотой юмаа шүүх дээр тодорхой хэлж өөрийгөө хамгаалах боломжтой. Шүүх асуудлыг шийднэ. Тиймээс шүүх дээр үнэхээр буруугүй бол хангалттай нотлох баримт болох бичгий зөвшөөрлөө харуулахад шүүх хэргийг авч хэлэлцэхгүй. Бараг цагдаа ч зөвшөөрлийн бичиг байвал хэргийг авч хэлэлцэхгүй хууль ёсных гээд хаана.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.36] 2025/3/19
Өмөөрч байгаа хүмүүс нь ямар ч гэмгүй хохирогчийн ар гэрийг хэвлэлд хандлаа гэж мөнгийг нь өгчий дутуу өгчиж гэх мэтээр доромжлоод байгааг нь харахлээр ял нь багадсан ч юм шиг эмч сэхээтэн хүмүүс гэсэн ямар увайгүй хүн чанаргүй писданууд бна.Өмгөөлөгчид хандаж хэлэхэд соёлтой орны эмч нар хүний бие цогцост ч гэсэн соёлтой хүнлэг ханддаг байгаа шүү
9 | 1 Хариулах
Зочин [103.168.34.177] 2025/3/24
Талийгаачийг зүгээр эд бараа худалдаж авч болдог зүйл мэт ярьж байгаа биздээ? Монголчуудын минь ёс суртахууны ялзрал хамгийн дээд цэгтээ тулчихсан нь харин ил боллоо.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.164] 2025/3/19
Яг энэ мэт тулгамдсан асуудал дээр сайд Мөнхсайхан, данхан толгойт, Хүүк нар яаралтай зөв шийдвэр гаргах ёстой.Олон хүний эрүүл мэнд, амь насны асуудлыг жонхууруулж, улс төрийн хэрүүл шиг цаг алдаж болохгүй.
2 | 5 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Хуулийг буцааж хэргэлдэггүй…..
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
УУЧЛААРАЙ ЭНЭ АСУУДАЛ ХУУЛИЙНХАА ДАГУУ Л ЯВАХ ЁСТОЙ. ХҮК ОЮУКАД ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ. ОЛОН ХҮН ХАГАЛГААНДАА ОРЖ ЧАДАХГҮЙ ХОХИРЧ БАЙНА ГЭХ. ЭНЭ ХҮНИЙ ХҮН ЭМЧЛЭХ ЭРХ ДУУССАН.
6 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
ГОЛ НЬ НАС БАРСАН ИРГЭНИЙ АР ГЭРИЙНХЭН НЬ ГАРГАСАН ГОМДОЛ ШҮҮ ДЭ. АВАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЭД ЭРХТЭНГҮҮДЭЭС НЬ ӨӨР БУСАД ЭД ЭРХТЭНГ НЬ АВСАН ЯВДАЛ БАЙСАН. ХУУЛЬ ЖУРМЫНХАА ДАГУУ ХҮН ЁСНЫХОО ДАГУУ Л ЯВАХ ЁСТОЙ САНАГДАЖ БАЙНА. ИЙМ ИЙМ ЭРХТЭН АВНАА ГЭСНЭЭ МАШИНЫ ЧЕНЖ НАР ШИГ ЮУ Ч ҮГҮЙ ХҮНИЙГ ТОНОЧИХОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭ.ЧАДВАРЛАГ ЭМЧ БАЙСАН БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ЮМЫГ ХЭМ ХЭМНЭЭС НЬ ДАВУУЛЖ БОЛОХГҮЙ.
14 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.178.110] 2025/3/19
НАС БАРСАН ИРГЭНИЙГ ЯАЖ Ч БОЛНО ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ. ӨӨР ХҮН АВРАХ БАЙСАН Ч ХУУЛЬ ЖУРМЫНХАА ДАГУУ ХҮН ЁСНЫХОО ДАГУУ ЯВАХ ЁСТОЙ. ХАРИН Ч БАГА ЯЛ ОНООСОН САНАГДАЖ БАЙНА.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.184] 2025/3/19
Шүүгч нар эрүү, иргэний хэрэгтээ сайн л байх л даа. Жишээ нь, эдийн засгийн гэмт хэрэг дээр ёстой умаахумууд ш дээ. Банк санхүүгийн талаар ямар ч ойлголт байхгүй. Тийм хүмүүс хувьцаа, бонд гэх мэтийн зүйлсийн учир утгыг ойлгож зөв шүүлээ юу.
3 | 1 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Жишээлбэл зүгээр л хийсвэрлээд бодоцгооё…..Хүүкийн эгч хагас үхдэл болоод хэвтэж байхад нь нэг эмч гуай хэний ч зөвшөөрөлгүйгээр эсвэл хагас хугас нэг муу зөвшөөрөл шиг юм барьчихаад хулгайч баагий машин тонож байгаа юм аятай эд эрхтнийг нь тоносон бол энэ өмгөөлөгч гуай нар аль талд нь гарч хуцах бол ?
9 | 1 Хариулах
Зочин [202.126.89.33] 2025/3/19
2 хон жилийн ял үүрчиж чадахгүй байсан юм бол яах гэж хүний эд эрхтэн тоносон юм бэ
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.33] 2025/3/19
+ Маш бага ял өгсөн
6 | 0 Хариулах
IRGEN [192.82.64.19] 2025/3/19
chi bol mal. hezee ch uvduhgui yum shig danalzsan har mal.
0 | 4 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Чамайг үхсэн хойно чинь эмч нар чиний эд эрхтнүүдийг юу ч үлдээлгүй тоноосой…..
5 | 0 Хариулах
Зочин [43.242.242.201] 2025/3/19
d
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/19
Гаргачихаасай билээ дээ
3 | 9 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Ийм юмыг өөгшүүлээд байвал Монгол улсад хүний эд эрхтний хууль бус наймаа панз дийлдэхээ болино аягүй бол эд эрхтнийг нь авах гэж танил тал муутай ядарсан хүмүүсийг хуурамч онош тавиад алж эхлэнэ….
11 | 2 Хариулах
Зочин [202.9.41.107] 2025/3/19
Өөртэйгөө адилхан юм бодож явдаг хүүрэв дээ.
0 | 6 Хариулах
Зочин [107.122.177.28] 2025/3/19
Юм багаас эхэлдэг юм….хахууль авилгал анхандаа гарын бэлэг ганц лонх архи,чихрийн набор мэтхэн жижигхээн эхэлсэн….одоо дийлдэхээ больсон байгаа биз дээ ?
6 | 0
Зочин [66.181.189.139] 2025/3/19
үнэн үнэн.
4 | 0 Хариулах