Монгол Улсад суугаа Америк Нэгдсэн Улс(АНУ)-ын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас визтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.
Тус ЭСЯ-наас "АНУ-ын виз хянах үйл явц виз олгогдсоноор дуусдаггүй. Бид виз эзэмшигчдийг АНУ-ын бүх хууль тогтоомж, цагаачлалын дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхийг үргэлжлүүлэн хянадаг бөгөөд дагаж мөрдөөгүй тохиолдолд визийг нь хүчингүй болгож, албадан гаргах болно" гэжээ.
Иймд АНУ-д түр хугацаагаар зорчиж буй болон суралцаж, ажиллаж амьдарч буй иргэд тус улсын хууль тогтоомжийг чандлан мөрдөнө үү.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!