Уншиж байна ...

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан 59, сэжигтэй 35 тохиолдол бүртгэгдсэн

Г.Мөрөн, iKon.mn
3 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны гуравдугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 35 тохиолдол хяналтад байна.

Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай.

Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандаарай гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлэв.

зураг