Уншиж байна ...

Эхнэртэйгээ маргалдсан үедээ гурван настай хүүхдээ болон өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 18-19-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Хүн буудуулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж галт зэвсэг ашиглан гурван настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Хүүхэд нь эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.