Уншиж байна ...

Нийтийн тээврийн автобусны Ү:30, М:5 чиглэлд маргааш “Эрдэнэдрийлинг” зогсоол нэмэгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны гуравдугаар сарын 18-н буюу маргаашаас нийтийн тээврийн автобусны хоёр чиглэлд зогсоол нэмэх шийдвэр гарчээ.

Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”, М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник” чиглэлийн замналд “Эрдэнэдрийлинг” зогсоол нэмэгдэнэ. Ингэснээр уг чиглэлүүдэд автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа аж.

зураг
 
зураг
 

Нийслэл хотод өдөрт 1,000 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явдаг бол шөнийн тээврийн зургаан автобус орой 22:00 цагаас хойш үйлчилгээнд гардаг байна.