ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиевийг төрөлх нутагт нь оршуулжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Олимпын гурав (1996, 2004, 2008), дэлхийн зургаан удаагийн аварга (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), чөлөөт бөхийн алдарт тамирчин Бувайсар Сайтиев энэ сарын 2-нд гэрийнхээ цонхоор унаж амь насаа алдсан. 

Их спортоос зодог тайлсныхаа дараа улс төрд орж, Ерөнхийлөгч В.Путины Нэгдсэн Орос намаас Төрийн Думын гишүүнээр 2016 - 2021 оны хооронд ажиллаж байсан юм. 

Нас барах хүртлээ Чечений чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байв.

Путин 2022 оны хоёрдугаар сард Украин руу дайрснаас хойш улс төрд нөлөө бүхий хүмүүс учир битүүлгээр амиа алдах нь нэмэгдсэн. Тэдний дийлэнх нь цонхоор унаж амиа алдсан юм. 

Өнгөрсөн Ням гарагт ОХУ-ын спортын сайд Михаил Дегтярёв нэрт тамирчныг зуурдаар амь насаа алдсаныг албан ёсоор зарласан. Ингэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бол тус улсын аюулгүй байдлын албатай холбоотой "База" телеграм сувгийн мэдээлснээр нэрт тамирчны Москва дахь байрны жижүүр цонхноос хүн унасан байхыг хараад түргэн тусламж дуудсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Сайтиев ил харагдах шархгүй, биеийн байдал нь тодорхойгүй байв.

Байцаалтын үеэр Сайтиевийн төрсөн дүү ахыгаа гэрийн ажил хийж байгаад санамсаргүй байдлаар гурван давхраас унасан гэж мэдүүлсэн байна.  

Бувайсер эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өөд болсон гэж Тасс агентлаг мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд Оросын улс төр, бизнесийн ертөнцөд нөлөө бүхий хүмүүс цонхоор унаж амиа алдах үзэгдэл нэмэгдсэн. 

Тодруулбал ОХУ-ын нефтийн томоохон үйлдвэрлэгч "Лукойл" компанийн захирал Равиль Маганов 2022 оны есдүгээр сарын 1-нд Москва дахь эмнэлгийн цонхоор унаж амиа алдсан юм. 1993 оноос хойш нефтийн компанид ажиллаж буй 67 настай эрийн үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхойгүй.

Түүний үхлээс хэдэн сарын дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд Путины Укриан дахь цэргийн ажиллагааг эрчимтэй шүүмжилдэг байсан нэг намын улс төрч Павел Антов Энэтхэгт байхдаа цонхоор унаж нас барсан байдалтай олдож байв.

Нэрт тамирчны үхэлтэй холбоотойгоор Чеченийн удирдагч Рамзан Кадыров өөрийн телеграм сувгаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн. Түүнчлэн гурав хоног гашуудал зарлахаа мэдэгдсэн юм.

Сайтиевийг төрөлх нутаг Новокули тосгонд оршуулжээ.

 

Эх сурвалж: Newsweek

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа