Уншиж байна ...

ХААН Банкны картаараа БНСУ-ын “BGSS” нүдний эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 56 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк БНСУ-ын “BGSS” нүдний эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулснаар нүдний мэс заслын салбарт 28 жилийн турш улсдаа тэргүүлэх байр сууриа хадгалсаар ирсэн тус эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг харилцагчдадаа бүрдүүллээ. Тухайлбал, ХААН Банкны карттай харилцагч нүд, харааны үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаж, сонгосон үйлчилгээнээсээ хамааран 10-35 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

БНСУ-ын Сөүл, Бусан хотод салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг "BGSS" эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн лазер технологи, өндөр нарийвчлалтай мэс заслын тоног төхөөрөмжийг ашиглаж, үйлчлүүлэгч бүрийн харааны онцлогт тохирсон эмчилгээний шийдлийг санал болгодгийн зэрэгцээ лазер хараа тэглэх, нүдний торлог болон эвэрлэг бүрхүүл засах мэс заслыг өндөр түвшинд хийдэг.

зураг
 

Хөнгөлөлтийн нөхцөл

ХААН Банкны бүх төрлийн дебит, кредит карт эзэмшигчид энэхүү онцгой хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Харилцагчид "BGSS" эмнэлэгт картаараа төлбөрөө төлснөөр олон улсын түвшний хараа заслын үйлчилгээг хямдралтай үнээр авах боломжтой. Түүнчлэн, тодорхой төрлийн мэс заслын үйлчилгээнд нэмэлт урамшуулал, тусгай багцын давуу эрх эдлэх боломжтой.

Нүдний үзлэг:

• Нүдний цогц шинжилгээ: Үнэгүй

• Насжилттай нүдний цогц шинжилгээ: 30% хөнгөлөлттэй

• Мэс заслын өмнөх цогц шинжилгээ: Үнэгүй

Лазер хараа тэглэх мэс засал:

• VISU Edge LASIK: 35% хөнгөлөлттэй

• Premium 2 DAY LASEK: 35% хөнгөлөлттэй

• ZEISS SMILE: 30% хөнгөлөлттэй

• ZEISS SMILE PRO багц: 25% хөнгөлөлттэй

ICL линз суулгах мэс засал:

• Өндөр холын хараа засах мэс засал EVO+AQUA ICL: 10% хөнгөлөлттэй

• Өндөр холын хараа болон цилиндр хараа засах мэс засал V-Toric ICL: 10% хөнгөлөлттэй

• Насжилттай хараа засах мэс засал EVO VIVA ICL: 10% хөнгөлөлттэй

зураг
 

Картаа хэрхэн захиалах вэ?

Хэрэв танд ХААН Банкны дебит эсвэл кредит карт байхгүй бол Khan Bank аппликэйшнээрээ захиалж, хүссэн газартаа үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Та өөрийн хэрэгцээнд тохирсон картаа сонгон, энэхүү онцгой хөнгөлөлт болон бусад олон төрлийн урамшуулалд хамрагдаарай. 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.