Уншиж байна ...

"Техникийн тодорхойлолт боловсруулсан Ажлын хэсгийн найман гишүүн шүүх хуралдаанд ирсэнгүй"

П.Сайнжаргал, IKON.MN
5 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ногоон автобусны шүүх хурал тав дахь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. 

Шүүгдэгч Б.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох /Эрүүгийн хэргийн 22.1-1, 17.3-2.2, 22.12-1/ хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагт эхэлсэн. 

Шүүх хуралдаан сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, хариултаар үргэлжилж байна. 

Энэ үеэр ногоон автобусны техникийн тодорхойлолт боловсруулсан ажлын хэсгийн төлөөллөөс өмгөөлөгч н.Мандах дараах асуултыг асууж, хариулт авав. 

"Нийтийн Тээврийн Газраас ирсэн техникийн тодорхойлолтод Евро-3 гэж заасны дагуу сонгон шалгаруулсан"



Өмгөөлөгч: Ажлын хэсгийн гишүүн н.Түмэнжаргал, н.Чойжилсүрэн нараас асууя. Та бүхний сонгон шалгаруулсан том оврын ногоон автобусны тендерийн шалгаруулалтад Евро-5  хөдөлгүүрийн ангилал орсон байсан уу?

Та өчигдөр хэргийн оролцогчийн асуултад хариулахдаа "Тендер сонгон шалгаруулахтай холбоотойгоор байгуулагдсан гэрээ хууль ёсны дагуу явагдаагүй" гэж хариулсан. Би зөв ойлгосон уу?

н.Түмэнжаргал: Тухайн асуулт нь "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагдсан бол хууль бус гэрээ" гэж тайлбарласан.

Өмгөөлөгч: Тендер сонгон шалгаруулж байгаа Ажлын хэсгээс захиалагчид Евро-5 дизель хөдөлгүүр болон бусад тоног төхөөрөмжийг нэмэлтээр буюу техникийн нөхцөл тодорхойлолтод оруулсан байдлаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгосон уу?

н.Түмэнжаргал: Захиалагч Нийтийн Тээврийн Газраас ирсэн техникийн тодорхойлолтод Евро-3 гэсний дагуу сонгон шалгаруулалт хийсэн. Евро-5 гэж байгаагүй.

Өмгөөлөгч: Нэмээд Евро-5 гэж захиалагчид нэмэлт өөрчлөлтийн эрх олгосон уу?

н.Түмэнжаргал: Энэ талаар мэдэхгүй байна.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнгээс дараах асуултыг асуув. 



Өмгөөлөгч: Ажлын хэсэг техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа том оврын автобустай хамааралтай Монгол Улсын стандарт, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор холбогдох стандартыг баримталсан уу?

н.Чойжилсүрэн: Эрхэм шүүгч ээ, энэ асуултад хариулахаас өмнө тодруулах зүйл байна. Техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Миний хувьд нарийн бичиг буюу инженерүүдийн хэлсэн санал болгоныг хурлын тэмдэглэлээр баталгаажуулах үүрэгтэй оролцсон. Одоо энд би ганцаараа ирсэн байна. Харамсалтай нь найман гишүүн энэ танхимд алга.

Тухайн санал гаргасан, ярилцаж, зөвшилцсөн инженерүүдийн өмнөөс би хариулах нь тохиромжтой биш. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/bzshuuh/videos/1963283160747371