Уншиж байна ...

"Бид бүх эд хөрөнгө, гал голомтоо сүйрүүлж, өвлийн хүйтэнд өмсөх хувцасгүй гарч гүйчхээд иргэний нэхэмжлэгч төдий байгаа нь доромжлол"

Н.Эрхбаяр, iKon.mn
4 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр эхлэхээр товлогдсон боловч шүүгчийн шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. 

Үүнтэй холбогдуулан 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл шүүхийн гадна Eagle News сайтад мэдээлэл өгснийг түүвэрлэн хүргэж байна. 

Тэрбээр "Бидэнд өнөөдөр шүүх хурал болно гэдэг мэдээлэл өгөөгүй. Олон нийтийн сүлжээгээс шүүх хурал өнөөдөр болохыг мэдэж авсан. Анхан шатны хэлэлцүүлгээр иргэний нэхэмжлэгч үү, хохирогч уу гэдгийг тогтоогоод дараа нь шүүх хурал болно гэж ойлгосон. 

Шүүгчийн туслахтай нь уулзахад "хуулийн хугацаа тулаад байгаа учраас иймэрхүү тов зарлаад хойшлуулж байгаа. Ногоон автобусны гэх тодотголтой хэрэг дууссаны дараа манай шүүх хурал эхэлнэ" гэсэн. Манай зарим оршин суугч руу битүүний өдөр утастаж хэлсэн гэсэн. 

Анх хэрэг нээхдээ иргэний нэхэмжлэгч, хохирогчоор явж байсан. Гэтэл прокурор дээр 2024 оны арванхоёрдугаар сарын 17-нд гамшигт өртсөн байтал иргэний нэхэмжлэгч болгосон. Бид бүх эд хөрөнгө, гал голомтоо сүйрүүлж, өвлийн хүйтэнд өмсөх хувцасгүй гарч гүйчхээд иргэний нэхэмжлэгч төдий байгаа нь доромжлол юм. Ингэснээр дэлбэрэлт болсон өдөр бидэнд юу болсныг мэдэх эрхгүй болж байна гэсэн үг. Хэрэв мэдвэл "Дашваанжил" ХХК-ийн талаар үг хэлэх эрхгүй гэсэн. 

Бидний хохирлыг маш бага хэмжээгээр тогтоосон. Биднийг иргэний нэхэмжлэгч болгож буй нь "Дашваанжил" ХХК-д асар их ашигтай. Ярьж болохгүй гээд хуулиар сүрдүүлж байгаа. 

Манай байрыг нураагаагүй, хоёр удаа тендер зарласан. Бид байраа хэзээ нурах бол гээд хүлээж байгаа. Буулгачихвал ямар нэгэн аргаар хамаагүй барьчих байх. Мөн манай байрны м.кв-ыг захын дүүргийн байрнуудын үнийг жагсааж байгаад 3.5 сая төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг нэг ч айл хүлээн зөвшөөрөхгүй гээд хувийн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд м.кв нь таван сая төгрөг болсон. Эд хөрөнгө, байрны үнэлгээ хэд дахин унасан. Цахилгаан бараануудыг ч үнэлээгүй" гэв.

https://www.facebook.com/eaglenewssocial/videos/650794877636358