Энэ сард Хэнтий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Булганы нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол Увс аймгийн ихэнх, Завханы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байх төлөв гарчээ.
Энэ тухай Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн цаг уурч Э.Энхсүлд "Гуравдугаар сард олон жилийн дунджаар Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Хэнтийн уулархаг нутгаар -14...-18, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0...-6, бусад нутгаар -6...-14 градус хүйтэн байдаг.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4...8, бусад нутгаар 0...4 хур тунадас ордог.
Энэ сарын урьдчилсан төлөвийг танилцуулбал
Агаарын температур:
Хур тунадас:
Нэгдүгээр арав хоногийн сүүл үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас хүйтэн байна.
Харин хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
Гуравдугаар сарын 9, 10-нд бага зэргийн хур тунадас орох бол хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи ширүүснэ.
Одоогоор Монгол орны 50 орчим хувьд цасан бүрхүүлтэй байгаа. Баруун аймгуудын нутгаар цасан бүрхүүлийн хэмжээ дээд тал нь 21 см. Өмнөх жилүүдтэй харьцуулахад шар усны үер бага байгаа ч томоохон гол, мөрний дагуу нутагладаг айл өрхүүд сэрэмжтэй байхыг сануулж байна.
Энэ жил гол, нууруудын мөсний зузаан өмнөх жилүүдээс харьцангуй бага тул аялал, тээвэрт гарч байгаа иргэд гол дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж байна.
Гуравдугаар сарын дундаж хэм олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа нь шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!