Сүүлийн үед цахимаар Сүхбаатарын талбайд дөрвөн дугуйт хөлөглөсөн иргэний зураг, бичлэг олны анхаарлыг татаад буй.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэгээс сэтгүүлч тодруулахад "Уг зураг, бичлэг нь 2022 онд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан мото фестивалийн үед хийсэн болохыг тогтоосон. Тухайн үед албан ёсны зөвшөөрөлтэй арга хэмжээ болсон" гэв.
Тодруулахад 2022 оны зургаадугаар сард “Талын салхи” олон улсын мото фестиваль Сүхбаатарын талбайд болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!