Уншиж байна ...

Азийн Залуучуудын наадмын хөтөлбөрт тэмээний уралдаан нэмэгдлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Олимпын Зөвлөл (OCA)-өөс энэ сарын 5-нд Кувейтийн нийслэл Кувейт хотод ирэх аравдугаар сард Бахрейнд болох Азийн Залуучуудын наадмын хөтөлбөрийг зарлалаа.

Гурав дахь удаагаа болох Азийн залуучуудын наадам аравдугаар сарын 22-ноос 31-нийг дуустал үргэлжилнэ. Энэ удаагийн наадамд 24 спортын төрөлд өрсөлдөхөөр болжээ. Тухайлбал тэмээний уралдаан нэмэгдсэн байна.

24 спортын төрөлд 44 багц медалийн төлөө хүч сорино. 3х3 сагсан бөмбөгийн төрөлд цагариг дээрээс довтлох тэмцээн болон холын шидэлтийн тэмцээнд медаль олгохоор шийдвэрлэжээ.

Насны хувьд 2026 онд Дакарт болох залуучуудын олимпод оролцох төрлийн тамирчид 14 - 17 насныхан буюу 2008 - 2011 оны хооронд төрсөн өсвөрийн тамирчин оролцох юм.

Уг төрөлд

  • Хөнгөн атлетик, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, бокс, засмал замын дугуй, морин спорт (jumping), заалны хөлбөмбөг, жүдо, усанд сэлэлт, ширээний теннис, таеквондо, триатлон, элсний бөх багтаж байна.

Харин залуучуудын олимпын бус төрөлд 15 - 18 насныхан буюу 2007 - 2010 онд төрсөн тамирчид хүч сорино.

Үүнд 

  • Тэмээний уралдаан, морин спорт (Endurance), е-спорт, гольф, гандбол, жюү жицү, кабадди, холимог тулаан, муай текболл, волейбол, чөлөөт бөх, хүдийг өргөлт багтжээ.
зураг