Уншиж байна ...

Алекс Овечкин дээд амжилт тогтооход 10 гоол дутуу байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 цаг 53 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр "Вашингтон Капиталс" баг "Нью Йорк Рэйнжерс"-ийн талбайд зочилсон. 

Том Уилсоны нэмэлт цагт оруулсан гоолын ачаар Нийслэлийнхэн өрсөлдөгчөө 3:2-оор талбайд нь буулган авсан юм. Уг тоглолтын дөрөв дэх буюу тооны харьцааг тэнцүүлсэн гоолыг "Капиталс"-ын ахлагч Алекс Овечкин оруулсан билээ.

Ингэснээр замналынхаа 885 дахь гоолоо оруулсан орос эр домогт Уэйн Гретцкигийн дээд амжилтыг эвдэхэд 10 гоол дутуу байна. 

NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан рекордыг У.Гретцки 894 гоолоор тэргүүлдэг.

А.Овечкин энэ улиралд 46 тоглолтод оролцохдоо 32 гоол оруулаад буй. Харин замналынхаа 1,599 дэх оноогоо (гоол, дамжуулалт) авчээ.

Замналынхаа турш оруулсан гоолоороо У.Гретцкигийн ард хоёрдугаарт жагсаж байгаа ч нийт оноогоороо "дөнгөж" 11 бичигдэж байна. 

Тэрбээр Жо Сакичийг гүйцэж, дээрх жагсаалтын эхний 10 орохын тулд 42 оноо авах шаардлагатай аж.

 

Эх сурвалж: NHL