Сар шинийн өдрүүдэд зам тээврийн болон ахуйн хүрээний осол, гэмтэл эрс нэмэгдсэнийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.
Тодруулбал гуравдугаар сарын 1-6-ныг хүртэлх таван хоногийн хугацаанд ГССҮТ болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1,979 иргэн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт үйлчлүүлэгчийн 690 (34.9%) нь 0-18 насны хүүхэд байжээ.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.
Түүнчлэн
Нийт иргэдийн 274 (13.8%) нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.
Мөн амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буйг ГССҮТ-өөс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!