ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын өдрүүдэд 492 мянга гаруй иргэн нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийслэл хотод нийтийн тээврийн 949 автобус өдөр бүр үйлчилгээнд гарчээ.

Энэ хугацаанд нийтийн тээврийн автобусаар нийт 492,794 иргэн зорчсон байна. Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар 807 автобус иргэдэд үйлчилсэн бөгөөд зорчигчдын тоо 10 гаруй хувиар бага байжээ.

Харин ажлын өдрүүдэд 1,000 гаруй автобус явдаг бөгөөд өнөөдөр 1,131 автобус иргэдэд үйлчилж байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг 1,000 төгрөг болгож нэмэгдүүлж, өдөрт дамжин суултыг үнэгүй болгоод буй. Ингэснээр 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчдог болсон билээ. Өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн автобусны дамжин суулт гурав дахин буюу 30%-аар нэмэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэний пост [202.126.88.119] 2025/3/6
Сайхан жил гарлаа. Сүүлийн 3-6 жил уулзаагүй ах дүү нартайгаа ч золголоо. Энэ цагаан сараар залуухан дүү нарт минь тохиолдож байгаа нийтлэг нэг зовлонг олж харлаа. Зарим нь айлд ирээд тухтайхан суугаад амар мэндээ мэдэлцээд, аяга цай ууж амьдрал ахуйгаа хүүрнэлдэж чадалгүй л хүүхдүүдтэйгээ хашгиралдан хөөцөлдсөөр байгаад л гарч байх юм. Бага насны хүүхдээ зөв хүмүүжүүлэх тал дээр их л алдаж явдаг бололтой. Хүүхдүүд нь дэлгэцийн болон утасны хамааралтай, хүнтэй мэндлэх байтугай аав ээжийнхээ үгэнд ч ордоггүй, эд юмстай зөв харилцаж мэдэхгүй, айлын ор дэвсгэр дээгүүр гуталтайгаа гүйлдэж, тавагтай идээ будаа цацаж тараах нь энүүхэнд юм гээч. Хүүхдүүд нь 2-5 настай, хэлд сайн ороогүй, зөв буруу, болно болохгүйг мэдэхгүй байгааг хараад ихэд эмзэглэн бодлоо. Хүүхдийн анхны багш нь эцэг эх. Залуус минь бага насны хүүхдүүдээ хайрлаж халамжлаачээ, ярилцаач ээ, харилцаач ээ, тоглооч ээ, цагийг хамт өнгөрүүлээчээ. Тэдэнд насанд нь тохирсон энгийн зүйлүүдийг зааж сургаж өгч байгаач ээ.
0 | 0 Хариулах
💩 [66.181.182.51] 2025/3/9
tanai hujaanuud l 1 tiim baidagdaa,yalanguya shijgiin shoohuuzuud
0 | 1 Хариулах
[202.131.234.123] 2025/3/6
5 өдөрт нийт ийм тооны хүн үйлчлүүлсэн гэж тодорхой бич. нэг өдөрт 80к хүн үйлчлүүлжээ.
0 | 1 Хариулах