Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сар шинийн баярын өдрүүдэд гарсан зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад нийт 10,573 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс
Эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагаас явуулсан хяналт, шалгалтын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 299 зөрчлийг илрүүлсэн.
Мөн баярын үеэр 894 хүнийг эрүүлжүүлэхэд саатуулсан. Үүнээс 794 эрэгтэй.
Орон нутагт замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Зам тээврийн ослын улмаас 11 хүн амь насаа алдаж, 41 хүн бэртсэн тоон мэдээлэл бий" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!