ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Шинэ тендерүүдийг зарлахгүй удаж байгаагаа тайлбарлаж чадахгүй бол сахилгын шийтгэл ногдуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжжээ. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарласан байна.

"Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгаа"-г Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ.

Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул.

Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл "Автобус III" баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Тендерт борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв.

Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулж, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
З [202.126.89.72] 2025/3/9
Идэх юм олдохгүй бол наадуул чинь ажил хийнэ гэвэл ац байлгүйдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.189] 2025/3/9
Авилгал цэцэглүүлэгч хуулиар боомилогч одоо бас гэж байна аа
0 | 0 Хариулах
Дорж [59.153.86.45] 2025/3/8
Наадуул чинь бүгд ажил гацаана. Яг үнэнийг хэлэхэд 80%-г нь аваад 20%-р нь гүйцэтгүүлнэ гээд байнаа. Шижиг цаашаа. Улсаас тендэр авахаар ийм хогийн. Тээр жил схд-н өргөтөгөлын барилга яалаа 10%-р нь л ажил гүйцэтгүүлж байсан арай муухай
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.74] 2025/3/7
Энэ их зөв ажиллаад байгаа залуу даа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.196] 2025/3/7
Эргүү монголчууд итгэсээр л байна уу...Түрүүлж гүйцэтгэгчийг нь тодруулж авилгаа авдаг, үнийн дүнг хэт хөөрөгддөг завхралуудыг өөрөө бий болгочоод хэвлэлээр иргэдийн тархи юугаараа больчоорой
1 | 0 Хариулах
Буяа [202.9.40.189] 2025/3/6
Эхлээд тендерээ зараад дараа нь заралдаг шүү дээ битгий мэдэн будлиад байлдаа кк
1 | 0 Хариулах
Commust [103.212.162.103] 2025/3/6
Zasag soligdhod ene metin huvalznud zailna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.57] 2025/3/6
Өд
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.152] 2025/3/6
Монгол улсад яаах гэж улс төрийн албан тушаалтан болох гэдэг юм, Монгол улсад яаах гэж намд элсдэг юм, Монгол улсад яаах гэж цүнх баригч хийдэг юм бэ??? Иргэд бодохдоо улс төрчид тэрбумтан болоод байхаар улс төрд хулгай луйвар дээрэм хийх зорилготойгоор эр эм гэлтгүй муу хүмүүс нь хошуурдаг юм бн гэж ойлгогддог тэр нь ч зөв ойлголт бололтой!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.47] 2025/3/6
Муу новшнууд та нар, улсын төсөв тасарч алдагдал овоорч байхад худалдан авалт хийх эрх байхгүй. Бүгдийг нь цуцлаж хойшлуул! Муу хулгайчууд, тонуулчингууд! Монгол улс өрд орох та нарт хамаагүй юу, тэ, муу сайн буриуд, дөрвөдүүд, цагаачууд, зайлцгаа, та нар!
0 | 0 Хариулах
Иргэг [95.82.126.209] 2025/3/6
Улсын байгууллагуудын бүтээмж маш муу байгаа шүү
1 | 0 Хариулах
Зочин [202.70.37.46] 2025/3/6
Оруулах компаниа олоогүй байна шдээ. Яасан сүртэй юм бэ даргаа? Би төлөөлөгч болох гэж зарцуулсан мөнгөө 1-2 нугалж байж ашигтай гарна шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.177] 2025/3/6
Hotiin darga gj zaluugiin hiij bgaa ajil ni ig ni blomjiin sanagdaad bgaa ter mashinii tatvar der yaj bgaa yum be sanhvvd shuud nuluuljiin shud umchtei bh erkh huuliar hamgaalagdsan erkh shu
0 | 0 Хариулах
Шаардъя [202.70.34.34] 2025/3/6
Нууцаар автомашинтай холбоотой татваруудаа 2-5 дахин нэмсэн үндэслэлээ ил гарч ирж тайлагнана уу! Бусад хүмүүс ингэж шаардахыг уриалж байна.
3 | 1 Хариулах
Зочин [103.57.92.176] 2025/3/6
Төрийн нэртэй аливаа худалдан авалтын ард Гаршсан Тендерчин компаниуд байгаа. Худалдан авалт хийж байгаа төрийн байгууллагын мэргэжилтнүүд гэж зуучлагч нар байна
0 | 0 Хариулах
Д.Мөнх-Эрдэнэ [202.126.90.196] 2025/3/6
Төрийн байгуулагд ажилдаг зарим нэг нөхдүүд залгахаар хуралтай байна гэж худлаа шаадгааа болиорой! Хурал гэж худлаа шаааж жүжилгүй ажил хий!! Хурлаар хөгжсөн орныг мэдэхгүй юм байна! Хөдөлмөр хийж хөгждөг юм!
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.189] 2025/3/6
ГАЦАДАГ ЛАЛРУДЫГ ГАВЛАХ ХЭРЭГТЭИ
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/3/6
Тэр болгоны ард намын чинь нөхөд, хажуу хавирганы чинь дарга нар л байгаа шд. Төсөв сааж тансаг амьдардаг шимэгчдээс салах гэвэл Хүрэлсүхээс эхлэхэд болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.40] 2025/3/6
зөв
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.206] 2025/3/6
Шал худлаа попорч байна. Хэдэн дарга нар нь бүгд л өөрийнх нь бөгсийг долоогч тавиулууд
0 | 2 Хариулах
sss [49.163.179.180] 2025/3/6
энэ дарангуйлагчыг буулгах цаг нь нэгэнт иржээ
3 | 4 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/3/6
тоглогч өөрчлөгдөж болно, харин тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй
5 | 2 Хариулах
sss [49.163.179.180] 2025/3/6
битгий хуцаад бай
3 | 2 Хариулах
Sss [202.131.230.70] 2025/3/6
well said, odoo neg huuli, durem yu bdagiig zahiin hulgaich nart medruuleh tsag n bolson
1 | 0 Хариулах