Уншиж байна ...

Гуравдугаар сарын 9-нд салхи нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ

М.Батчимэг, ikon.mn
6 цаг 57 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гуравдугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас: 

  • Гуравдугаар сарын 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • Гуравдугаар сарын 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно.
  • Гуравдугаар сарын 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
  • Гуравдугаар сарын 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 

Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд Алтайн салбар уулсаар,

Гуравдугаар сарын 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10...-15 градус,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.