Уншиж байна ...

Өгсүүр уруу болон авто замын эргэлт, сүүдэр байршлуудад давс, бодис цацах ажил үргэлжилж байна

Б.Манлай
7 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

2025 оны гуравдугаар сарын 1, 4-ний өдрүүдэд нийслэлд орсон цасыг 36 байгууллагын 360 гаруй машин техник, 1,200 гаруй зам талбайн үйлчлэгчид авто болон явган зам талбайг цэвэрлэжээ.

Тус өдрүүдэд халтиргаа гулгааг арилгах тусгай зориулалтын 424 тонн давс, 564 тонн бодисыг зарцуулсан байна.

Одоо нийслэлийн хэмжээнд нийт 2,790 тонн давс, 5,138 тонн бодис үлджээ.

Өнөөдрийн байдлаар өгсүүр уруу болон авто замын эргэлт, сүүдэр байршлуудад давс, бодис цацах ажил тогтмол давтамжтай хийгдэж байгаа бөгөөд явган зам, талбайн цэвэрлэгээг хуваарийн дагуу үргэлжлэн хийгдэж байгааг албаныхан мэдээлэв.