БГД-ийн 22-р хороонд 1-р сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Уг гэр бүлийн талаарх мэдээлэл гэх бичвэрийг олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас мэдээлсэн мэт тараасан хоёр Иргэн Б, Б нарыг сэжиглэн шалгаж байгаа аж.
Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа ба цаашлаад яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх арга хэмжээ явагдах байх гэв.
Гэр бүлээсээ ганцаараа үлдсэн хүүд ямар нөхөн олговор олгосон талаар мэдээлэл байхгүй байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!