Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын "CFA Research Challenge" судалгааны тэмцээний энэ оны шилдэг багуудыг шалгаруулж, 2025 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр шагналыг гардууллаа.
“Монголын хөрөнгийн бирж” ХК 2020 оноос хойш тус тэмцээний хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр оролцож ирсэн.
Энэ жил Монгол Улсын Их Сургууль(МУИС)-аас гурав, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС)-аас гурав, Мандах их сургуулиас нэг, нийт долоон баг “Хаан банк” ХК-ийн судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэн, санхүүгийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөн дараах байрыг эзэллээ.
Түрүүлсэн "Nexus" баг удахгүй Ази Номхон далайн дэд бүсийн шатанд оролцож бүс нутгийн шилдгийн шилдэг багуудтай өрсөлдөнө. Ийнхүү шат шатанд амжилтаа ахиулсаар, 2025 оны тавдугаар сард Чикаго, АНУ-д болох CFA Институтын Дэлхийн Финалд оролцох боломжтой.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!