Уншиж байна ...
Зураг
Зураг

Аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг 24 байгууллага нэгдэн Зүүн тайгад цаа бугын ашигт долооц хандивлажээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо(МОКТА)-ны гишүүн 24 компани нэгдэн хоёрдугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг зүүн тайгад цаа бугын ашигт долооц хандивлажээ. 

Уг ашигт долооцыг өвөл, хаврын улиралд малыг турахаас сэргийлэх, тураалтай болон тамирдсан нөхцөлд тэнхрүүлэх зорилгоор хэрэглүүлдэг байна. Харин зун, намрын улиралд малын тарга хүч, ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд долоолгож хэрэглэдэг аж. 

МОКТА холбооныхон нийт цугларсан мөнгөөрөө 600 ширхэг буюу 100 хайрцаг ашигт долооц худалдан авч, 1,000 гаруй километр зам туулан хандиваа хүргэсэн байна. Мөн хандив хүлээлгэн өгөх үеэр ирсэн айл өрх, бяцхан хүүхдүүдэд дулаан оймс, амттан бэлэглэжээ. 

зураг