Индэр    
ЦААТАН ЗАЛУУ: Хотод очоод хоёр ч утсаа хулгайд алдсан, тайгаа санасан
Зураг
2025 оны 1 сарын 22
Зураг
iKon.mn Сэтгүүлч

ЦААТАН ЗАЛУУ: Хотод очоод хоёр ч утсаа хулгайд алдсан, тайгаа санасан

Цаатнуудын отгоос бэлтгэсэн цуврал СУРВАЛЖИЛГА үргэлжилж байна. 

Жилийн дөрвөн улиралд цаан сүрэг хаана идээшилнэ, тэр зүгт цаатны отог нүүдэллэдэг.

Одоогоор Зүүн тайгын цаатнууд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас 30 хүрэхгүй километрт өвөлжиж байна. Өвлийн тэсгим хүйтэн энэ улиралд цаан сүргийг отор нүүдлээр хариулдаг.

Цас ихтэй, сэрүүн, өндөрлөг газарт байх тусам цаа буга тарга тэвээрэг сайн ордог тул цаатан залуус цаандаа ээлжээр явна.

  • Зүүн тайгад ойролцоогоор 800 цаа
  • Баруун тайгад 1,000 гаруй цаа буга бий. 

Цааны эвэр жил бүр унадаг тул цаатан эрчүүд түүгээр гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийдэг нь сонирхол татаж байлаа. 


Энэ тухай Зүүн тайгын цаатан С.Ганбатаас тодруулахад "Манайх өөрийн 50 гаруй цаатай. 

Цааны иддэг өвс тэгш тал газарт байдаггүй тул заавал уул тайга бараадна. Тиймээс дөрвөн улирлын аясаар цааныхаа бэлчээр дагаж, отроор нүүдэллэж явдаг. 

Зүүн тайгад 100 гаруй цаатан амьдарч байна. Урин дулаан ормогц цааны сүүгээр цагаан идээ, хурууд, бяслаг хийнэ. Цааны сүү тослог тул цай сүлэг сайхан болно. 

Энэ амьтны эвэр жил болгон унаж, дахин шинээр ургадаг онцлогтой. Зундаа найм, есөн сар хүртэл цусан эвэртэй явдаг бөгөөд аажмаар ясажна. Ясжингуут эврийнхээ гадна талын бүрхүүл арьсыг модонд зулж, шүргэж унагаадаг.

Сүүлийн үед залуус цааны ясан эврээр гар урлал, бэлэг дурсгалын зүйлс хийж, жуулчдад зараад тодорхой хэмжээнд орлого олж харагддаг" хэмээв. 

Цааны эврээр хийсэн эдлэлүүд: 

Сургууль, цэцэрлэгийн амралт таарсан тул цаатны хүүхдүүд Цагааннуур сумаас тайгадаа ирцгээжээ. Мөн энэ үеэр тайгыг зорин ирэх жуулчдын хөл хөдөлгөөн ч нэмэгдсэн байв. 

Цаа буга унаж, урцанд орж үзэх, цаатны ахуй амьдралтай танилцах нь хотынхны хувьд хамгийн сонирхолтой аялал байдаг ажээ. 

Цааны онцлогийн талаар...

Цаатан С.Ганбат гуай хэлэхдээ "Хүнд жинтэй хүн суувал ядарна. Гэхдээ 60, 70 килограмм хүртэл ачааг түүртэлгүй даадаг амьтан.

Цаа зөөлөн явдалтай, догшин зангүй бөгөөд ямар ч зузаан цасыг үнэрлээд идшээ өөрөө олж иддэг. Жилд нэг л удаа төллөнө.

Халуунд ялаа, шумуулд тэсвэр муутай тул зуны улиралд сэрүүн сарьдаг газрыг зорино" гэлээ. 

Цаатан залуугийн яриа... 

Биднийг Зүүн тайгын цаатны отогт очиход хүүхдүүд Улаанбаатар хотын талаар сонирхон асууна. 

Хот руу ажил хийхээр яваад хоёр ч удаа утсаа хулгайд алдсанаа нэгэн цаатан залуу хэлж байлаа. "Утсаар яриад өгье" гэж авчхаад л алга болчихдог юм билээ гэж толгой сэгсэрнэ. 

Тайгаа санасан учраас буцаад гэртээ ирсэн гэдгээ сонирхуулж байлаа. 

Зүүн тайгын отгоос танилцсан дараагийн зочин бол цаатан айлын гэргий Г.Саран юм. 

Зуны улиралд сааль сүүгээ бэлтгэж, ааруул цагаан идээгээ боловсруулна. Цаа буга маллахад эзэгтэй, эмэгтэй хүний үүрэг их гэдгийг хэлж байлаа. 

Үргэлжлүүлэн түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 



-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүл дөрвүүлээ. 

-Та Цагааннуур суманд 10 жилээ төгссөн үү?

-Тийм ээ. Сургуулиа төгсөөд өөрийн шийдвэрийг гаргаж, цаагаа маллахаар тайга руугаа буцаж ирсэн. 

-Хэдэн жил цаа маллаж байгаа вэ?

-Хүүхэд байхаасаа л цаандаа явдаг байлаа. Аав, ээж маань цаатан хүмүүс. Одоо ах, дүү нар маань бүгд тайгадаа цаа маллаж байна. 

-Жилийн дөрвөн улиралд цаатан эзэгтэйн амьдрал ямар онцлогтой байдаг вэ?

-Манайх одоо 30 гаруй цаатай. Зунд сааль авна, ажил их. Нэг цаанаас 300 грамм сүү гарна. Бусад малыг бодоход сүү багатай ч сүлээд цай чанахаар өтгөн болдог.

Манайх саалийн 15 гаруй цаатай. Цаа номхон, янзагыг нь идээшлүүлээд эхийг нь уяад саана. 

Өвөлжөөнд дөрвөн сар хүртэл байхдаа байшинд амьдарна. Цааш хаваржаа, зуслан руу нүүвэл дан урцан гэрт амьдардаг. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 

-Зүгээр (Инээв)

16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.54] 2025/1/28
Шамбалын ороны хүмүүс.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.205] 2025/1/23
Сүүлийн үед түркүүд энд тэндгүй явах болжээ.цаатангуудын дунд очоод амьдрах болсон байна. Юу ярьж тархи угааж байгаа нь ойлгомжтой. Манайхан үүний эсрэг арга хэмжээ авах ыайлгүйдээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.185.73] 2025/1/23
Туршуул хятад шиг олуулаа, ийм мэдрэл юм хийгээд л тархи угаагаад явдаг юм билээ. Оросын хасгууд ч бас
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.138] 2025/1/22
Их сонсож бага чалчдаг хүмүүс
2 | 0 Хариулах
Зочин [133.207.129.32] 2025/1/22
taig ruuga yvoo ugaasa tugjreetei hetsu bn
1 | 0 Хариулах
💩 [66.181.187.30] 2025/1/22
mongol duuren hujaa sheesnuudeer duursen shuudee,mongol hun geed baih yumgui bolson,arabuud shig garig ni tasdaad shiitegdeg bol
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.17] 2025/1/22
Энэ хулгайч нар бүр даварч байнаа. Хулгана муурын сахлаар оролдов гэдэг шиг. Эвгүйтэнэ дээ эвгүйтэнэ. Тэгээд элдэв юм болохоор худлаа яриад ар гэр нь ард түмнээс хандив тусламж гуйдаг шүү. Нөгөө Сүхбаатарын хулгайчийн эхнэр шиг. Бас тэр утасны хулгайч залуу байна. Одоо бүх юм шүүгддэг цаг ирсэн шүү.
2 | 0 Хариулах
зочин [66.181.185.80] 2025/1/22
Манай одоогийн дага сайд нар мал амьтан хүйтэн өндөр газар өлчиржиж төргөлдаг юм Очоод үүрэг өгөхдөө нэмнээд бай 5 см цас орлоо зудархуу байна гэх шиг хөнжилдөө оруулахнээ Энэ жил ийм сайхан өвөл болж байхад 8 аймаг зудтай гэх шиг мөнгө үрэх арга харж явдаг бололтой Цасгүй өвөл бол бүүр хэцүү дээ Дээр үед хагас чулуун хороо байвал их юм Хэтэр дулаан байлгахыг анхаардаг цав цагаан мал л байдаг Сайд Амарсайханд Самбуу гуйайн номыг цээжлүүл буруу яриад үймүүлээд байна
5 | 0 Хариулах
Зочин [202.179.10.34] 2025/1/22
Тува хэл нь Түрэг хэлний бүлэгт багтдаг сурна ч гэж юу байхав, аялга л сураа биз, Азербайжан хэл ялгаагүй турк хэл шд
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.48] 2025/1/22
Түрк гэж бхгүй 1922онд л улсаа түрк гэж нэрлэсэн шинэ үндэстэн англи хэлний цацагт хяруул гэсэн үг түрэг гэж нийтэд ойлгоно
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.118] 2025/1/22
МОНГОЛД АЯЛАХ ГЭЖ ИРСЭН ЯПОН ЗАЛУУ ВЛОГ ХИЙЖ ЯВААД АВТУУСАНД ТҮРИЙВЧЭЭ СУЛЙЛУУЛСАН ШД ХАРААЛ НТР ХЭЛЭХГҮЙ БУУДАЛ ДЭЭР СУУЦАН НЭЛЭЭН ХАЛАГЛАЖ БАЙГААД ВЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛСЭНДЭЭ ХӨӨРХИЙ
3 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2025/1/22
утсыг нь хулгайлсан халхын шээснүүд утсыг нь буцааж өгөөрэй
10 | 5 Хариулах
Зочин [66.181.185.73] 2025/1/23
Дөрвөд хасгууд л биз, хулгайчаараа
1 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2025/1/22
Bi huduu ochood olon ch udaa hetsuu baasan, hotoo sanasan
6 | 5 Хариулах
Зочин [122.201.31.48] 2025/1/22
Хятададжихаар тэгдэгийн ойлгож бн
3 | 4 Хариулах
Зочин [66.181.179.49] 2025/1/23
Хөдөөний бөөс байснаас хятад болсон нь хамаагүй дээр.
0 | 0 Хариулах