Индэр    
2025 оны 1 сарын 20
Зураг
iKon.mn Сэтгүүлч

А.Турхан: Урцанд амьдрахаас эхлээд эгэл хэрнээ одоо цагт ховордсон амьдралын хэв маяг сэтгэлийг минь татдаг

Зураг

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгаас бэлтгэсэн ЯРИЛЦЛАГЫН үргэлжлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

Тайгын цаатнуудын амьдрал, ахуй соёл, тэдний үзэл бодолтой танилцах аяллын үеэр таарсан сонирхолтой зочныг энэ удаад танилцуулъя. 

Турк улсын иргэн, хүн судлал буюу Антропологич А.Турхан Цагааннуур сумын Зүүн тайгын цаатны отогт ирээд дөрвөн сарыг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд цаатан Д.Өвөгдорж гуайтай нөхөрлөж, түүний шавь болсон байна. 

Цаатан буурлуудаас тува хэл сурч, одоо хоорондоо асуудалгүй ойлголцдог болсноо ярина. 

Англи, орос, азербайжан хэлийг эзэмшсэн судлаачийн хувьд дөрөв дэх хэл нь тува болжээ.  

Энэ тухай Д.Өвөгдорж гуай "Манай хөгшин бид хоёр урцан гэртээ тува хэл заасан. Их сургуулийн багш, судлаач хүн болохоор тэр үү, толгой сайтай байдаг юм байна" гэж түүнийг магтана. 

Монгол орон, тэр дундаа Хөвсгөлийн тайга, цаатнуудын отгийг зорин ирсэн түүний зорилго сонирхол татсан тул Антропологич А.Турхантай ийнхүү яриа өрнүүлэв. 

Тэрбээр ярилцлагын хүсэлтийг цааргалалгүй хүлээн авсан юм. 



-Бидний ярилцлагын хүсэлтийг зөвшөөрсөнд баярлалаа. Антропологич хүний ажил мэргэжил бусдаас онцлог санагдлаа. Тэр тусмаа цаатнуудын ахуй амьдралыг судлах болсон шалтгааны талаар яриагаа эхлэх үү?

-Жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдарч цаан сүргээ адгуулан маллаж, өсгөн үржүүлж яваа цаатнуудын ахуй соёл, амьдрах арга ухааныг судлах нь миний гол зорилго. 

Өмнө нь Шотланд, Орос, Швед, Норвеги, Финландад амьдарч байх үедээ энэ төрлийн судалгааг дагнан хийж байлаа. Харин үлдсэн цорын ганц улс нь Монгол. Уламжлалт ахуйгаа хадгалан өдийг хүрсэн Монгол дахь цаатнууд бусдаас онцгой.

Учир юу гэвэл хотжилт дэлгэрсэн өнөөгийн нийгэмд технологийн нөлөөнд авталгүй, нүүдлийн соёл иргэншлээ гээлгүй ирсэн цөөн хүмүүсийн төлөөлөл билээ. 

Ийнхүү уламжлалт ахуйгаараа амьдарч яваа цаатнууд бусад газар оронд бараг үгүй болжээ. Магадгүй дараагийн хоёр үе мал адгуулах соёлоо өвлөн тээсэн ч, түүнээс цааш устаж мэднэ. 

-Антропологийн судалгааг гүйцэтгэхэд олон сар жилийг зарцуулж, амьдралаа зориулдаг юм байна. Яагаад энэ мэргэжлийг сонгон судлах болсон бэ? 

-Би их сургуульд багшилдаг. Одоогоор түр завсарлага авч, судалгаандаа төвлөрч байна. 

Аав минь хэл бичиг судлаач, антропологич хүн байсан нь нөлөөлсөн болов уу. Багын л антропологид сонирхолтой, гэрийнхээ номын сангаас энэ сэдвийн дагуу бүх номыг сонгон уншдаг хүүхэд байлаа. 

Их сургуульд элсэхдээ Туркийн Истанбул хотод социологийн чиглэлээр боловсрол эзэмшсэн.

Үүний дараа Их Британийн Эдинбургийн их сургуульд антропологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Энэ үедээ нүүдэлчин ард түмэн, цаатнуудын ахуй соёлыг сонирхож байлаа. 

Одоо Их Британийн Абердиний их сургуульд докторантурт суралцаж байгаа. Үүний зэрэгцээ ЮНЕСКО-гийн Улаанбаатар дахь Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байна.

-Энэ төрлийн судалгааны онцлогийг уншигчдад тайлбарлахгүй юу? 

-Хүний нийгэм, соёлыг өргөн өнцгөөс хардаг тул антропологи асар их нөөц бололцоотой.

Дэлхий дээр амьдрах, оршин тогтнох олон янзын арга замыг ойлгоход гол зорилго оршино. Өөр бусад ямар ч шинжлэх ухааны салбар үүнийг хэрэгжүүлэх үндэс болж чадахгүй.

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын тооцоогоор 30 орчим жилийн дараа дэлхийн хүн амын 2/3 нь хотод амьдрах болно гэжээ.

Хүн төрөлхтний түүхэнд ийм нөхцөл байдал тохиолдож байгаагүй бөгөөд хог хаягдал, эрчим хүчний хэрэглээнээс эхлээд олон сөрөг үр дагавартай. Тиймээс ч дэлхий даяар нүүдэлчдийн эгэл амьдралаас их зүйлийг сурч мэдэх боломжтой. 

Монгол Улсад нүүдэлчдийн ёс заншил өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь сонирхолтой. Байгаль орчноо сүйтгэлгүй хэрхэн зохицож амьдрахыг сурч болох сүүлчийн газрын нэг гэж хэлж болмоор. 

-Та тайгад цаа буга унаад отроор явж үзсэн үү? 

-Тийм ээ. Анх тайгад ирэх үед өөр газарт намаржиж байсан. Улмаар хэдэн сарын дараа өвөлжөө рүү хамтдаа цаа бугаар нүүдэллэсэн. Бараг л өдөржин явж өвөлжөөндөө хүрсэн дээ.

Өглөөний 09:00 цагт гараад оройн 17:00 цагт зорьсон газраа ирсэн. Учир нь машинаар ой мод дундуур, уул хадаар өгсөж явах боломж хомс. Миний хувьд цаа буга унаж явсан хамгийн урт аялал байсан. 

-Цаатан Д.Өвөгдорж гуай, н.Дайриймаа эмээ хоёроос тува хэл сурсан гэсэн үү? 

-Энд ирэхээсээ өмнө тува хэлийг Англид судалж байсан. Гэхдээ надад тува хэлний нэг л ном байлаа.

Зүүн тайгад ирээд эхний хэдэн сар өдөр бүр тува хэлээ сайжруулахад нэг цагийг зарцуулж байсан. Асуусан шинэ үгээ тэмдэглэж, харилцан яриа өрнүүлж, шинээр сурснаа цээжилж бататгана. 

Зөвхөн бид хоёр л тувагаар ярьдаггүй, отгийн бусад хүмүүстэй ч ярилцаж ойлголцох боломжтой тухай н.Дайриймаа, Д.Өвөгдорж гуай хоёр хэлдэг. Ингээд өдөр бүр айлуудад цай уухаар орохдоо хоорондоо тувагаар ярилцдаг байсан. 

Хоёр сарын дараа тува хэлийг бараг 90 гаруй хувьтай сурсан. Өдөр бүр ярилцаж байсан нь хурдан суралцахад тусалсан хэрэг. Нөгөө талаар турк хэлтэй бага зэрэг төстэй байсан нь нөлөөлсөн байх.  

-Монголд амьдарсан дөрвөн сарын хугацаа ямар байв. Цаатнуудын ахуй амьдралын юу нь танд сонирхолтой санагдсан бэ?

-Монголын тайга дахь цаатнуудын амьдралын хэв маяг бусдаас ялгарна.

Урцан гэрт амьдрахаас эхлээд эгэл жирийн хэрнээ одоо цагт ховордсон амьдралын хэв маяг сэтгэлийг минь татдаг. 

Түгжиж тогших хаалгагүй, дөрвөлжилж барьсан ханагүй, орж гарахад цоож түлхүүр шаардлагагүй. Энэ бүхэн үнэхээр эрх чөлөө юм.

Цаатнуудтай хамт амьдарч буй энэ хугацаанд бодол, мэдрэмж аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. 

Тайгын амьдралаар амьдрах үед та байгалийн цагт захирагдана. Өглөө нар мандахтай зэрэгцэн сэрж, орой нар жаргахтай хамт амарна.

Үүнээс өмнө миний амьдралд нар сарны эрхшээл барагтаа л байгаагүй. Одоо илүү ихийг суралцаж, дасаж, өөрчлөгдөж байгаа. Цаатнуудын амьдрал улам таалагдаж, татагдаж байна. 

Бие махбодын эрүүл мэндэд ч маш их эерэг нөлөөллийг авчирсан.

Хүйтэн сэрүүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах, өвдсөн үедээ ямар арга хэмжээ авах, нэг газартаа л суурьших бус яаж нүүдэллэн амьдрах зэргийг суралцаж явна. Мөн тува хэлээ сайжруулсан. 

Тайгын цаатнууд бол миний багш. 

Цаатнууд сайхан сэтгэлтэй, уриалагхан өгөөмөр зан чанартай хүмүүс. Тэд надад олон зүйлийг зааж байна. Тайгын амьдрал, цаан сүрэг адгуулан маллах арга, хэрхэн яаж хүн байх тухай... 

Тэдний зочломтгой зан чанарт талархаж байна. 

-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ, Монголд хэдэн сар судалгаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Судалгаа маань цаатнуудын ахуй амьдрал болон уламжлалт цаа адгуулан маллах арга ухааны чиглэлд хоёр баримт дээр тулгуурлаж байна. 

Нэг жилийн хугацаанд судалгааны ажил үргэлжлэх тул зуны долоо эсвэл наймдугаар сард буцахаар төлөвлөж байгаа. Түрүүн дурдсанчлан миний барьж авсан ерөнхий сэдэв бол нүүдэлчид, тэр дундаа цаа маллагааны тухай. 

Судалгааны ажлаа дуусмагц үндсэн ажилдаа орж, багшилна. Цаашдаа монголчуудын таван хошуу мал маллах арга ухаан, малчдын ахуй соёлыг судлахыг маш их хүсэж байна. 

 

-Ярилцлага өгсөнд баярлалаа, таны судалгааны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [103.168.34.208] 2025/3/1
uidsan mungutei humuusiin hiih zuil bn urtei humuus ugluunuus udesh hurtel ajilj bn
0 | 0 Хариулах
Zochin [103.57.94.50] 2025/1/21
Zolbin turk zail
2 | 6 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.92] 2025/1/21
Заза ахаа манай түрэг угсаатан байсиймуу уучлаарай би мэдсэнгүй амжилт хүсье ахаа
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.92] 2025/1/21
Тэгвэл наанаа амьдраад хөлдөж үх бишда барууны гомо минь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.115] 2025/1/20
Иймэрхүү юман дээр улс төржих гээд хэрэггүй л байх шүү
0 | 0 Хариулах
иргэн [139.5.216.231] 2025/1/20
Эрт дээр үед хүмүүс яаж амьдарч байсныг Бид огт мэдэхгүй шүү!?
0 | 0 Хариулах
иргэн [139.5.216.231] 2025/1/20
Амьдрах арга нь өөр байгаа гайхалтай. Яаж хүйтэн газар амьдарч явдаг нь ёстой Оньсого шиг байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2025/1/20
эртний түрэг одооны турк_ өөр. одооны ба эртний казак бас өөр. түүхэнд маргаантай гарал үүсэлтэй үндэстэнгүүд бол хаягдсан омог гэж л тооц.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.192] 2025/1/20
золбин өмхий турк курдууд тонил цаатан бол турк биш Монголчуудын нэг
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.251] 2025/1/20
Нэг хэсэг хот хөдөөнгүй жуулчин нэрээр айлд хонож бараг амьдрах үзэгдэл олширч байв. Үүнийг гадны болоод дотоодын судлаачид террорист бүлгэмүүд бий болох хөрс болох вий гэж харж байсан. Юутай ч өнөөдөр гэмт хэрэг үйлдээд киргиз, хасаг,турк руу зугтдаг болсон байна. Ерөнхийдөө гэмт хэргийн сүлжээ аалзны тороо өргөтгөж байна
8 | 2 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/20
Цаатангуудыг судалж байгаа нь сайн хэрэг. Хэл зүйн талаасаа турк, цаатангууд бараг ойлголцчих байх. Энэ хүн судалгаагаараа доктор ч болох байх. Гэхдээ ген талаасаа Анатолийн туркуудэд түрэг цус бараг байхгүй болсон. Тэр хавийн грек, араб, курд, армянуудын цус давамгайлсан байгаа.
8 | 1 Хариулах
Зочин [139.5.217.164] 2025/1/20
угаасаа турк хүн бол түрэг хүний удам угсаа огтоос биш.түрэг хүний төрх ил болсон.хавтгай царайтай монгол төрх тэр чигтээ байна лээ
5 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2025/1/20
эд нар лалын шашинд ор гээд ятгаад байна гэсэн. цаанаасаа даалгавартай явж байгаа нь тодорхой
7 | 4 Хариулах
зочин [202.21.104.98] 2025/1/20
энэ туркийн суурин тагнуул байна
10 | 10 Хариулах
Зочин [103.57.93.82] 2025/1/20
Уламжлал гэдэг мухар хоцрогдсон зүйлсээсээ салах хэрэгтэй.
0 | 6 Хариулах
Зочин [202.9.41.0] 2025/1/20
Мэдэхгүй зүйлдээ хошуу дүрэх шаардлагагүй шүү! Соёлын нэг хэсгийг авч яваа цөөхөн хэдэн хүмүүсээ гадуурхахгүй байя, зүгээр дутчих!
7 | 0 Хариулах
зочин [66.181.188.15] 2025/1/20
Энэ нөхөрийг шилийн сайн эрийн амьдралаар амьдарч докторын зэрэг хамгаалах боломж байна Адууны мах дагнан идээд сүүтэй цай бие нялхаруулна гээд эхлэнэ Хулгана.зурам жимс горхины ус уулгаад адууны мах дагнаж идэх үхсэн буга гөрөөсний чөмөг цохиж идээд цасанд мөрөө гаргахгүй 1 жил байлгавал их юм бичнэ дээ
1 | 0 Хариулах
Гүцээ [59.153.87.51] 2025/1/20
Хүн шиг л амьдрах хэрэгтэй
5 | 0 Хариулах