Уншиж байна ...
Зураг
Зураг

Ч.Очирбат: Эх сурвалжид шинийн 2-нд золгохгүй гэх зүйл байдаггүй. Өмнөхийн адил зүг мөрөө гаргаж, золгоно

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, ирж буй Могой жилийн өнгө, айлдах хурал номынхоо талаар мэдээлэл өгөв.

Энэ жил шинийн 1-н тасарч, монголчууд шинийн 2-ноос могой жилээ угтах гэж буй. Гэвч шинийн 2-нд золгодоггүй гэх яриа байдаг. Үүнд Гандантэгчэнлин хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбат "Эх сурвалжид шинийн 2-нд золгохгүй гэх зүйл байдаггүй. Өмнө нь шинийн 1-ндээ зүг, мөрөө гаргаж, золгодог байсан тэр ёсоороо шинэлнэ. 

Шороон үхрийн шинжээр жилийн өнгийг харвал могой жил залууст ээлтэй, нялхаст дунд, өвгөдөд биеэ эрхлүүштэй гэж гарч байна. Далд утгандаа залуус гэдэг нь төрийн дунд шатны албан хаагчид, нялхас гэдэг нь эгэл ард, өвгөд гэхээр төрийн өндөр албан тушаалтнуудыг заадаг.

Мөн шороон үхэрт улаан, хөх, ногоон өнгө дийлэнх бий. Ногоон толгойтой, эвэр, сүүл, чих нь хөх улаан өнгөтэй. Тэгэхээр улирал бүрийн дундуур бороо хур татранги байхаар буй

Энэ жил гахай жилтэн харш, бар, бич жилтэн бага харш таарна. Мөн мэнгэний, гүймгийн гэхчилэн заслын олон төрөл бий" хэмээв.

Иргэдийн дунд 33-ны мөчлөг, түүний засал гэх яриа сүүлийн жилүүдэд дэлгэрсэн. Энэ талаар тэрбээр "Могой жилд 33-ны мөчлөг таарах эмэгтэй хүн усан дээр, эрэгтэй хүн гал дээр сууна. 33-ны мөчлөгт ясан болон суудлын махбодын гүймэг орж ирдэг. Заслаа энэ хоёр гүймгийг голлож хийлгэх ёстой.

Харин жил орж буй эрэгтэй хүн урьдчилж заслаа хийлгэдэг" гэж хариуллаа.