Уншиж байна ...
Зураг
Зураг

"Том хувийн хэвшилтэйгээ төр хамтарч, жижиг ААН-үүдийн авто зогсоолын үйл ажиллагааг таслан зогсоож байна"

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Моннис групп нийслэлийн бүх зогсоолыг авч иргэд, Аж Ахуйн Нэгж (ААН)-үүдийг хохироож байгаа асуудлаар авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчид "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Тэдний зүгээс нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа агентлагууд болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба зэрэг төрийн байгууллага хууль зөрчиж байгаа талаар хэллээ. 

"Хууль тэгш үйлчлээгүй, хувийн хэвшил биднийг мэдээллээр хангаагүй"

Авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчид "Бид стандартыг мөрдүүлж, хууль журмын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй төлбөртэй зогсоол эрхлэгч нар байна.

Гэрээний үүргээ огт зөрчиж байгаагүй, татвар, хураамжаа төлөөд хууль ёсны дагуу ажиллаж өнөөг хүрсэн. 

Гэтэл 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдөр зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг цуцлах захирамж ирүүлсэн байдаг. 

"Гэрээгээ дахиж сунгахгүй учраас одоо газраа чөлөөлж өгнө үү" гэдэг мэдэгдэл ирүүлсэн гэсэн үг. Улмаар газар чөлөөлж өгөх шаардлагыг хэдхэн хоногийн дараа тавьсан. 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 50 зогсоолыг жишиг зогсоол болгоно. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд та нартай байгуулсан гэрээг цуцалж байна гэх мэдэгдэл ирсэн байгаа. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын сонгон шалгаруулалтаар Моннис группийн охин компанид 100 хувь давуу эрх байдлаар олгосон.

Хэрэв сонгон шалгаруулалтын талаар нээлттэй мэдээлэл байсан бол оролцох л байсан. Хууль тэгш үйлчлээгүй, хувийн хэвшил биднийг мэдээллээр хангаагүй.

Том хувийн хэвшилтэйгээ төр хамтарчихдаг юм байна. Бид нар шиг жижиг зогсоол эрхлэгч нартай төр хамтарч ажилладаггүй, хууль үйлчилдэггүй юм байна" гэлээ. 

"Тууштай, хөдөлмөрчөөр ажиллаад явж буй жижиг ААН, иргэдийнхээ ажлыг дээрэмддэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Жижиг ААН, энгийн иргэд нэгдсэн дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч, гэрээ хийдэг. Бид нар төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг гэрээнийхээ дагуу явуулж ирсэн. 

Тууштай, хөдөлмөрчөөр ажиллаад явж буй жижиг ААН, иргэдийнхээ ажлыг дээрэмддэг. Хаана ч бай ашигтай гэж үзсэн газар руугаа том компаниуд ордог хандлагыг болимоор байна.

Эзэнгүй байсан газрыг авч төлбөртэй зогсоол болгон үйл ажиллагааны хувьд тавигдах шаардлага, камер болон бусад стандартын дагуу байршуулах автомат тоног төхөөрөмж, тоолуурын систем зэрэг хамгийн дэвшилтэт гэх бүх үйлчилгээг нэвтрүүлж үйл ажиллагаа эхэлсэн. Энэ бүгдийг гэрээний дагуу хийдэг.

Нийслэлийн төрийн санд жилд тэрбум 500-гаад сая төгрөгийн бүрдүүлэлт хийж өгдөг. Бид маш олон сар, жил хөөцөлдөж, олон материал бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг. Гэтэл хувийн хэвшлийн хүссэн том компани нь “сонгон шалгарсан” гэж цаасан дээр бичээд "захирамж гарсан" гэж үг, өгүүлбэр явуулчхаад энэ олон хүмүүсийн үргэлжлүүлж буй үйл ажиллагааг шууд таслан зогсоох дээрмийн маягаар, хулгайн аргаар ийм ажлууд явагдаж байгааг болиулмаар байна.

Ийм асуудал зөвхөн авто зогсоол биш бүх салбарт ажиглагдаад буй" гэв.