ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/26-НД НИЙТЛЭГДСЭН
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны хоёрдугаар ээлжийн ногдол ашгийг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлж эхлэв.
1,072 хувьцаатай хүнд 100,000 төгрөг орж буй бол 750 хувьцаатай хүнд 69,967 төгрөг шилжиж орж байна.
Албаны эх сурвалжууд ногдол ашгаа хэрхэн авах тухай санал асуулга зохион байгуулж, үр дүнгийнх нь дагуу хоёрдугаар сарын 28-нд шилжүүлнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
