Уншиж байна ...
Зураг
Зураг

32,000 зуухыг худалдаж авахаар төсөвлөсөн мөнгийг өөр төсөл хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр хорооллын 32,000 айлд зуух тараахаар болж, 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авах тендер зарласан ч өнгөрсөн сард цуцалсан.

Харин зуух худалдаж авах гэж байсан мөнгийг юунд зарцуулах талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч "Нийслэлийн зүгээс 32,000 зуухыг зорилтот бүлгийн айл өрхөд олгохоор төсвийг баталсан ч агаарын бохирдлын сонсгол, олон нийтийн сүлжээнд гарсан шүүмжлэлийн дагуу зуухыг авахаа больсон.

Эдгээр зуухыг авахаар төсөвлөсөн мөнгийг агаарын бохирдлыг бууруулах өөр төсөл хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн.

Сонсгол дээр угаартаж нас барсан иргэдийг 710 гэж өндөр тоо хэлж байсан" гэсэн тайлбарыг өгөв.

9,000 гаруй төрийн албан хийгчдийн хийсэн хяналт, шалгалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын 85,000 айлын зайлшгүй солих шаардлагатай болсон нь илэрчээ.

Гэр хорооллын 51,000 айл өрх угаарын хий мэдрэгч ухаалаг системд холбогдсон байгаа бол энэ онд хатуу түлш хэрэглэж байгаа 61,000 айлыг нэгдсэн системд холбосноор угаартах, нас баралтаас урьдчилан сэргийлнэ гэж тооцоолсон байна.

Угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжид хоёр жилийн баталгаа өгч, тухайн айлд угаар ялгарвал Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын системд мэдээлэл өгөх бөгөөд хяналтын системийн операторууд айлтай холбогдож анхан шатны тусламжийг үзүүлэх аж.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас энэ жил 61,000 угаарын хий мэдрэгч авах саналыг хэлсэн юм.