Билгийн тооллоор шинэ жил гарснаар иргэд Гандантэгчэнлин хийдийг зорьж, заслаа хийлгэдэг уламжлалтай.
Тус хийд хурал номоо тодорхой тарифтай болгоод удаж буй. Иймд энэ жил хурал ном айлтгах тариф өөрчлөгдсөн эсэхийг тодрууллаа.
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Зарим нэг ном бага зэрэг нэмэгдсэн. Олон хүн оролцдог, олон тахил зан үйл бэлддэг, хэрэглэх зүйл ихтэй номуудын тариф багахан өссөн. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөнгүүт зардал нэмэгдсэн. Нэг ном дээр 1,000-1,500 төгрөг нэмэгдэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!