Уншиж байна ...
Зураг
Зураг

Автобус гэнэт хүчтэй тоормосолсны улмаас сандал дээр сууж явсан иргэн унаж, шанаагаа гэмтээсэн явдал болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны хоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдэд нийслэл хотын нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой зургаан гомдол НТБГ-т иржээ.

Тухайлбал автобус гэнэт хүчтэй тоормосолсны улмаас сандал дээр сууж явсан иргэн унаж шанаагаа гэмтээсэн явдал болжээ. Энэ нь жолоочийн буруутай үйлдэл болох нь тогтоогдсоноор Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу иргэнд учруулсан хохирлыг төлүүлж, 25,000 төгрөгөөр торгожээ.

Үүнээс гадна "Хүүхдийн картын үлдэгдэл хүрэлцэхгүй байхад хөөж буулгасан", "Зорчигчидтой муухай харьцаж хэл амаар доромжилсон", "Буудал дээрээс хүнээ авахгүй явсан", "Өглөө цагтаа явахгүй, зогсоод байсан" зэрэг гомдол ирсний дагуу хяналтын камерыг шүүж зарим жолоочид сануулга өгчээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг иргэдэд уламжлав.

Улаанбаатар хотод өдөрт нийтийн тээврийн 1,100 гаруй автобус явдаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 3,207,921 иргэнд үйлчилсэн бол сургуулийн 64 автобусаар 50,964 хүүхдийг тээвэрлэжээ.