Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж, үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд нийт 12,752 аж ахуйн нэгж, байгууллагын 34,957 ажилтан, албан хаагч, иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 12,036,116 м.кв талбайгаас 4,060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Тодруулбал төрийн байгууллагын 3,200 гаруй ажилтан албан хаагч, 11,127 ААНБ-ын 23,397 ажилтан, 1,196 СӨХ-ны 4,860 ажилтан, иргэн, хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3,500 гаруй ажилчин бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон байна.
Их цэвэрлэгээний үеэр хийгдсэн ажлууд:
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!