Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн сар шинийн баяраар хоёр хоног амрах шийдвэр гаргасан.
Энэ жилийн тухайд билгийн тооллын шинийн 1-ний өдөр тасалдаж, битүүний маргаашийг шинийн 2-н хэмээн тооцож буй. Шинийн 2, 3-ны өдрүүд гуравдугаар сарын 1, 2-нд буюу Бямба, Ням гарагт тохиож байгаа бөгөөд төрийн байгууллагуудыг шинийн 3-наас хэвийн журмаар ажиллах шийдвэрийг холбогдох яамнаас гаргасан.
Тэгвэл дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас өөрчлөх бололтой. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас "Энэ долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн хуралдаанаар цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулах тухай асуудлыг авч хэлэлцэнэ" гэдэг мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!