Индэр    
2025 оны 2 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Эгүүлэн татагдах Д.Цогтбаатар болон түүний орыг горилогсод

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэв.

Ардчилсан Намаас УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгороос нийт 56 орчим мянган сонгогчийн санал авснаар парламентын гишүүнээр сонгогдсон тэрбээр эгүүлэн татагдах эгзэгтэй байдалд орчхоод буй.

Тэрбээр парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнө буюу 2016-2020 оны хооронд Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, хянаж явсаар 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас Д.Цогтбаатарыг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.

Ийнхүү гурван шатны шүүх шийдвэрээ гаргаснаар УИХ-ын гишүүнийг албан ёсоор гэм буруутайд тооцов. Шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчид /яллагдагч болон түүний өмгөөлөгч/ гардуулснаар шийтгэлийг нь хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг. Уг тогтоолыг гардуулах өдөр нь өнгөрөгч Баасан гараг буюу 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр байв. Хэргийн оролцогчдод шийтгэх тогтоол гардуулах тухай шүүхээс олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Гэвч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрөө болон өмгөөлөгч нь шүүхийн шийтгэх тогтоолыг заасан өдөр нь аваагүй байна.

Нэгэнт хүчин төгөлдөр тогтоолыг гардаж авахгүй тойрч зугтаах нь Д.Цогтбаатар гишүүний хувьд хугацаа хожих гэсэн гэнэн гэмээр үйлдэл болж байгааг хэлэх нь илүүц биз ээ. Хэдийгээр тэр шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авахгүй гэдийж байгаа ч гэрийнхэн нь хаяг эсвэл УИХ-ын Тамгын газарт хаяглагдан өөрөө яваад очно.

МАН-ын өвдөг шороодогсод уу, АН-ын жагсаалтынхан уу

Шүүхийн шийтгэх тогтоол Д.Цогтбаатарын гэрийн хаягаар эсвэл УИХ-ын Тамгын газарт очсоноор дараагийн асуудал эхэлнэ.

Монгол улсын их хурлын тухай хуульд “гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргана” хэмээн заасан байдаг. Энэ процесс явагдах нь цаг хугацааны асуудал. Хэрэв УИХ тогтоол гаргахгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцийн өмнө очих юм. Гишүүнийг эгүүлэн татах тогтоол гарсны дараа нөхөн сонгуулийн дуулиан эрчимжих нь дамжиггүй.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд:

9.10.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.

77.2.Сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана гэж заасан байдаг.

Гурван шатны шүүх Д.Цогтбаатар гишүүнийг гэм буруутайд тооцлоо гэдэг мэдээлэл гарсан даруйд л түүний оронд горилогсод хөдөлж эхэлсэн.  

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог есөн мандаттай. АН-ынхан Баянхонгорын угшилтай түүнийг Архангайн квот дээр нэр дэвшүүлсэн нь хүнгүйдсэнийг байсан болов уу. Д.Цогтбаатар авсан саналаараа есөн мандатаас хамгийн сүүлд бичигдэж байгаа ч УИХ-ын дарга асан Г.Занданшатараас 2,000 илүү санал авснаар парламентад сонгогдож чадсан юм.

зураг
 

Харин спикер асан өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж буй. УИХ-ын гишүүний орон гарах сургаар хамгийн их өнгөлзсөн хүн магадгүй Г.Занданшатар дарга. Чуулганы танхимын хоймроос гудамжинд гарсан түүнийг Ерөнхийлөгч дэргэдээ авсан ч буцаад парламентын танхимд суух хүсэл тээж яваа нь гарцаагүй.

МАН-аас нөхөн сонгуульд өрсөлдөхөд үгүй гэх газаргүй дараагийн хүн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн. Өдгөө “Эрдэнэс критикал минерал" гэж нэрлэгдэх болсон “Монголросцветмет”-ын захирлын албан тушаалыг хашиж буй Д.Тогтохсүрэнг нөхөн сонгуульд сойж гаргаад түүний оронд Батлах хамгаалахын сайд асан Г.Сайханбаярыг томилно гэх яриа ч дуулдаад байгаа.

Мөн УИХ-ын гишүүн, Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Г.Ганболд ч нэр дэвших магадлал тун өндөр хэмээн яригдаж буй.

Эцэст нь энэ бүхнийг зохион байгуулж, шийдэх хүн бол Ерөнхийлөгч. МАН-аас нэр дэвших магадлалтай хэмээн яригдаж буй горилогчид бүгд “түүний хүмүүс” байгаа нь анзаарагдах биз ээ.

Харин Ардчилсан Намаас УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн нарын нэрс яригдаж эхэлжээ. З.Энхболдын хувьд 2024 оны УИХ‑ын сонгуульд өрсөлдөөгүй. Харин А.Адъяасүрэн 1-р тойрогт өрсөлдөөд Г.Занданшатараас 164-хөн саналын зөрүүгээр ард нь бичигджээ.

зураг
 

Тэднээс гадна МоАХ-ны зүгээс АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир нарын нэрс ч яригдаж буй.

Баянхонгорын уугуул П.Нүрзэд нутгийнхнаа багагүй тойглож явсан ч Их хурлын сонгуулийн нэр дэвшилт санаснаар нь бололгүй өөрийг нь ч мэдээгүй байхад жагсаалтын 23 дугаарт бичиж орхисон. Үүнийг эсэргүүцсэн тэрбээр сонгуулийн өмнө нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байв.

Харин Б.Ган‑Очир УИХ-ын сонгуулийн жагсаалтын 27-д бичигдэж, орон нутгийн сонгуульд Нийслэлийн намаа зохион байгуулж оролцож байсан билээ.    

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.129] 2025/3/28
Ene neg dutuu torson ogtono shig pz da yachihsn mongo hulgai hiisn yala avaad zlaachee llra hravaar pz da hachin erin shinjgui al l bna p z
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/25
ялтан ИХ-д сонгогдоод байдаг. шүүх нь мэдэгдэл өгч татаагүй байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.220] 2025/2/24
Эргүүлэн татан буулгах мөн их гишүүд байгаа даа 126 г багасгаж цөөлөх 76гаас ч бага гишүүнтэй болох хэрэгтэй улс орон ард түмэнд ач тусгүй ач холбогдолгүй олон гишүүнтэй байх Шаардлага байхгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.115.58] 2025/2/25
erguu mine 1 gishvvnd noogdoh erh medel ilvv nemegdeneshdee
0 | 1 Хариулах
иргэд [66.181.189.190] 2025/2/24
УЛС ОРНОО БОДВОЛ З. ЭНХБОЛДЫГ ИХ ХУРАЛД СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. УНАСАН ЮМНУУД ДАХИАД ЯАХАВДЭЭ ХОГНУУД
3 | 5 Хариулах
Зочин [103.57.94.108] 2025/2/24
явсан дээр нь бүүр хол явуул. УИХ руу бүү ойртуул
6 | 1 Хариулах
[202.131.234.123] 2025/2/25
ангараг руу явуул_
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/2/26
СЭЖГИЙН ЮМ ЯРЬДАГ НОВШ ВЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.117] 2025/2/24
АН-ын 2-ын нэрийг сонсоод шууд бөөлжис цутгаж байна.
1 | 2 Хариулах
ҮХЦ, Шүүх, ШШГГ - т [202.9.46.143] 2025/2/24
1. Шүүхийн эцсийн шийдвэртэй маргах юм байхгүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэхтэй холбоотой хоёр асуудал байна : а) " нийтийн албанд томилогдох" - ыг хугацаагаар хязгаарлах ялын шийдвэр гүйцэтгэл сонгогдсон УИХ - н гишүүний хэрхэн хэрэгжих ( магадгүй Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх хугацааг хойшлуулах). б) Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг түүний УИХ ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсон цагаас эхлэн ( мөн тооцон) хэрэгжүүлэхэд гэж тогтоох. 2. ҮХЦ түүнийг УИХ ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг хэлэлцэн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт " УИХ ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон" гэсэн нь гишүүн байхдаа үйлдсэн хэрэгт хамаатай юу ( уг нь тийм агуулагатай гэж боддог), эсвэл гишүүн болохоос өмнөх үйлдэл ч хамаатай юу гэдэгт нэг утгатай шийд гаргах. Ингэж байж асуудал одоо ч, хойшид шийдэгддэг байх кэйс тогтоогдох байхаа. Ер нь УИХ ын дархлааны тухайд , эгзэгтэй үед Улс төрийн явцуу сонирхолоор Шүүхийн бие даасан байдалд халдан
0 | 0 Хариулах
ҮХЦ, Шүүх, ШШГГ - т [202.9.46.143] 2025/2/24
(Үргэлжлэл) хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй хэрэг сөхөн шүүхээр " гэм буруутайг" нь тогтоолгон гишүүнээс нь эгүүлэн татуулдаг байдал үүсэхгүй гэсэн баталгаа бага л болоод байна даа. Иймээс ч нэлээд ардчилал тогтворжсон улсуудад ард түмнээс сонгогдон ( ерөнхийлөгч, гишүүн г.м.) бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад нь өмнөх үеийг нь сөхөж шийтгэхгүй (шийдвэрийг гүйцэтгэхгүй)!, бүрэн эрх нь дуусгавар болох хүртэл хойшлуулдаг жишиг байх юм. Ямар сайндаа л одоо оронд нь тэр тэр сонгуульд өрсөлдөнө гээд л, ажиглахад л" сонирхлын ов, зөрчил" илт харагдаад байх юм. Яадаг ч юм билээ дээ.
0 | 0 Хариулах
Haha [202.9.46.92] 2025/2/25
Hen ch uuniig chin end unshihgui malaa
0 | 1 Хариулах
ҮХЦ, Шүүх, ШШГГ - т [202.9.46.143] 2025/2/25
Нээрэн, тийм байхдаа. Тоон дотор үсэг зохиж явна гэдэг шиг
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/2/24
Өөр бусад хуралдаа суудгүй женко, гаднын компаниас сонгуулийн хандив авдаг энэ тэр гээд УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах улсыг нэг мөсөн татаад, нэгтгээд нэг сонгууль явуулбал, үхрийн баас шиг цувуулах хэрэг юун
3 | 0 Хариулах
K [185.107.56.146] 2025/2/24
Тэр солиотой ах нь нээх шудрага ёс яриадл явдаг, тэгсэн нэг гэрийн бүх хүүхдүүд хэл амныхаа буянаар бүр дээд шүүх хүртэл заргалдаадч аргаггүй үнэнд ялагдаж бүгд ял авлаа. Жолооч молооч гаралтай тэнэг улны таксичид ер нь бүткүү юмдаа. 2 хүү гаргахад хоёулаа залилан хийгээд ял авна гэхээр, солиотой галзуу юмнууд.
4 | 0 Хариулах
K [185.107.56.146] 2025/2/24
Бодохоор л бүр үнэн хөгийн. Бөгс эргэх хооронд гялс нууцаар очиж бүртгүүлээд сонгуульд орчолцчихсон ч байхшиг. "Залилан хийцэншүү, шүүх дээр ял авцийшүү, 3.5 сая хүнийг арай ч бас сүнсгүй хуураад яахав, болийдоо" гэж болыштэ. Осолдкуу амьсгалж байгаа нь л үнэн бусад нь бүгд худал хуурмаг ийм галзуу солиотой улны орк бөөснүүдийг гишүүн мишүүнээс нь бушуу болиулаач. Тэр хамт байгаа мэдрэл муутай гишүүд нь этэр энэ нэг маанаг юмандаа шалчигналгүй "зайлаач чи" гэж хэлж чаддаггүйм байхдаа. Тэр өнөө сүрхий шудрага ёсчин Мөнх-Эрдэнэ гээд солиотой ах нь яаж ичкүү шудрага ёс яриад явж чаддагын. Бууз зараад явналээ, ийм хүмүүс юуны ч махаар юу ч хийгээд зарж байгаам билээ, хордуулж алахвийдээ ийм шийдцэн тэнэг юмнууд.
0 | 0 Хариулах
. [202.70.37.46] 2025/2/24
Munkh-Erdene orkiin duu bizdee?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.219] 2025/2/24
Зүгээр л утсан хүүхэлдэй болсон залуус байгаа биз шороонд булдаг шоронд суулгадаг гишүүдтэй болсон юм шиг энэ удаагийн гишүүд сайд нар баг зүүсэн дүр хувирсан тааруухан нөхдүүд байх шиг
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.109] 2025/2/24
Өвөрхангайн Ганболд гэж хүмүүжилгүй, муухай характертэй хүн хэрэггүй шүү
1 | 0 Хариулах
Гэбэр [202.126.88.90] 2025/2/24
Нүрзэд сайн залуу даа
1 | 1 Хариулах
Зочин [103.212.118.21] 2025/2/24
Амь биш заяа биш гишүүн гээч юмнаасаа салалдаа эр хүн шиг бай залуу минь
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.124] 2025/2/24
Асуудалгүй гээд тодорхойлолт хийгээд өгчихсөн төрийн албан хаагчидаа эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Ард түмний сонголтыг хариуцлагагүй төрчид өөрчилж болох уу. Маш олон удаа ийм асуудал гарсан. Хэн ч хариуцлага хүлээж байгаагүй. Гараад ирсэн хойно нь араатан ирсэн мэтээр ойлгуулан авирлах нь үнэхээр гутамшиг.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.101] 2025/2/24
Ter Ganbold gej hyn bol uls turd yavahgui hyn bnshd, bayan hodood
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/2/24
Зи орж ирвэл АН ын суудал бараг 10 хүнээр хүч нэмлээ л гэсэн үг.
3 | 1 Хариулах
hero [202.131.244.174] 2025/2/24
ingiid l 20 saya torguuli tolood l boloo tie amar ch yumuudoo heden terbum shagaad l
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.190] 2025/2/24
Мөнхэрдэнэ маань засгийн газар эрх баригч нар руу сайхан дайрч лайв хийх өдрүүд эхлэх нь
1 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/2/24
Аль аль намууд одоо Шинэ Үеийн Залуусыг өрсөлдүүлмээр байна
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.166] 2025/2/24
Эргүүлэн татах олон хүмүүс байгаа бүгдийн тат!! Ёс зүйгүй, боловсролгүй, чадваргүй жагсаалтаар орж ирэгсдийг тат
4 | 0 Хариулах
haak [66.181.189.75] 2025/2/24
За да хэн нь ч дээрдэх юм алга. Сайхан залуучууд гарч ирдэггүйн байхдаа
0 | 1 Хариулах
иргэд [66.181.189.190] 2025/2/24
ЭНХБОЛД ӨРСӨЛДӨЖ ЯЛААРАЙ ХЭРЭГТЭЙ УЛС ТӨРЧ ШҮҮ
2 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2025/2/24
Таван толгойн ордыг хятадуудад 400 сая доллараар зарах гэж байсан МАНАН мафийн хуйвалдааныг УИХ индэр дээрээс зогсоож, Таван толгойг Монголдоо үлдээж чадсан гавьяатан З. Энхболд УИХ-д орж ирэх хэрэгтэй байна!!!!!
1 | 7 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/2/24
НААД ЗАВААН БАТТУЛГАА ТАТААЧ
13 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/24
Нөхөн сонгууль явуулж илүү зардал гаргадгаа болих хэрэгтэй. Энэ залуугийн ард жагссан хүнийг л автоматаар томилчих хэрэгтэй. Занданшатар татгалзахгүй байлгүй дээ. Эсвэл түүний дараагийн хүүхэн болно л биз. За тэгээд хуралдаа суухгүй байгаа гишүүдээ бас автоматаар татаж, дараагийн хүнийг нь шуурхай автоматаар дэвшүүлдэг систем бий болгомоор байна. Женко намрын чуулганд 2-3 удаа л ирж суусан байна. Ард түмэн биднийг төлөөлөөд хууль батал гэж сонгосон болохоос ямар мань хүнийг хор найруулаад Баянголдоо хэвт гэж сонгоогүй л байлтай
10 | 1 Хариулах
Зочин [139.5.219.77] 2025/2/24
Monkherdene hochuugaa tsorvoilgoog fceer baahan orilohnidee ha ha
6 | 0 Хариулах