Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу” өргөтгөсөн худалдаа "Их наяд" худалдааны төвд энэ сарын 1-нд нээгдээд буй.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50,000 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм.
Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулж буй үзэсгэлэнд худалдаанд манай улсад суугаа гаднын Элчин сайдууд, төлөөлөгчид гэр бүлийн хамтаар зочилжээ. Тухайлбал Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Бразил улсын Бээжин дэх суурин төлөөлөгч нарын зочид монгол үндэсний хувцсыг сонирхсон болохыг зохион байгуулагчид мэдээлэв.
Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!