Хүн амын дунд хүүхэд төрөлт буурч байгаатай холбоотойгоор энэ онд нийт 49 бага, дунд, ахлах сургууль хаалгаа барихаар болж буйг Өмнөд Солонгосын боловсролын яам Ням гарагт парламентдаа танилцуулжээ.
Үүний 88 хувь буюу 43 нь төвөөс алслагдсан бүс нутгуудад байрладаг бол харин нийслэл Сөүл хотод ганц ч сургууль хаагдахгүй юм байна.
Хаагдах сургуулиудын тоо сүүлийн хоёр жилд огцом нэмэгджээ.
2020 онд 33, 2021 онд 24, 2022 онд 25, 2023 онд 22 дунд сургууль хаагдаж байсан бол 2024 онд 33, 2025 онд 49 болон нэмэгдсэн байна.
Энэ онд хаагдах сургуулиудын 38 нь буюу дийлэнх олонх нь бага сургуулиуд, найм нь дунд, гурав нь ахлах сургуулиуд ажээ.
Үүнээс гадна өнгөрсөн онд Өмнөд Солонгос даяар 112 бага сургууль ганц ч хүүхэд шинээр бүртгээгүй байна.
Өнгөрсөн онд тус улс хүүхэд төрөлтийн үзүүлэлтээр дэлхийн 200 орчим улс орнуудаас хамгийн адагт жагсаж байв.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!