Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь бодлого боловсруулагчид зориулсан бодлогын баримт бичиг, судалгаануудыг хийдэг. Иймд Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь тус байгууллагатай хамтарч ажилласнаар бодлого боловсруулагч нарт кибер аюулгүй байдал ямар түвшинд байгаа цаашид юу хийх ёстой зэрэг чиглэлүүдийг өгөх аж.
Кибер аюулгүй байдлыг хамгийн эхлээд бодлого боловсруулж буй хүмүүст ойлгуулах нь маш чухал учир эхний хамтарсан бодлогын судалгаа буюу "Кибер дипломат ажиллагаа" судалгааг хийж байгаа юм байна.
Энэ жилдээ 2-3 бодлогын судалгаа хийхээр төлөвлөөд байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!