Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголд анх удаа криэтив залуусын дунд YOUNG LIONS COMPETITIONS амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
2 цаг 29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том креатив байгууллага болох “Cannes Lions”-н албан ёсны төлөөлөгчөөр 2017 оноос хойш ажиллаж буй Монголын маркетингийн холбоо дэлхийн бүтээлч салбарын залуучуудтай өрсөлдөх “Cannes Lions”-н “Young Lions Competitions”-ыг Монголдоо анх удаа амжилттай зохион байгууллаа.

Олон улсын стандарт, журмын дагуу, энэ сарын 21-нээс 23-ны хооронд болж өнгөрсөн “Young Lions Competitions”-ны Дижитал төрөлд 30 хүртэлх насны 19 багийн нийт 38 залуу маркетерууд өрсөлдсөн юм.

Багууд өгөгдсөн даалгаврын хүрээнд 24 цагийн турш бүтээлч санаа, ур чадвараараа уралдуулав.

зураг
 

3 өдөр үргэлжилсэн тэмцээний ялагч багаар Мобиком корпорациас оролцсон “CreatiVerse” багийн Р.Үүрийнцолмон, Г.Нацагмаа нар шалгарсан бөгөөд Шилдгийн шилдгээр тодорсон энэ баг 2025 оны 6 дугаар сард Франц улсын Канн хотод болох “Young Lions Competitions”-нд эх орноо төлөөлөн, дэлхийн шилдэг залуу криэтив авьяастнуудтай мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх эрхтэй болсон юм.

Тэмцээний шилдгээр шалгаран Монгол улсаа төлөөлөн дэлхийн залуустай өрсөлдөх уралдаанд нь амжилт хүсье.

зураг
 
зураг
 

Тэмцээний 2-р байранд Brainstorm agency-с оролцсон “Momento” багийн Б. Есүй, П. Хишигбаяр нар, 3-р байранд Unread media-с оролцсон “Team Unread” багийн Д.Түшигт-Эрдэнэ, Ж.Тэмүүжин нар тус тус шалгарлаа.

Олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, шинэ сургамж, мэдлэгээр туршлагаар зузаатгасан нийт оролцогчдодоо халуун баяр хүргэж, амжилт хүсье.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулж, Монголын криэтив салбарын 30 хүртэлх насны залуу авьяастнуудыг олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд ур чадвараа дайчлахын зэрэгцээ Монгол дах криэтив авьяасыг экспортлох гүүрний нэг гишгүүрийг нэмж тавьсан ивээн тэтгэгч Эм-Си-Эс Coca Cola компани, дэмжиж ажилласан Монгол Улсын Их Сургууль болон KFC сүлжээнд Монголын маркетингийн холбооны гишүүд, урам зориг нь хөглөгдсөн бүтээлч залуусын өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна.

ФОТО: