ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө орлого нь ₮800 саяар нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлээр тайлбарлаж чадаагүй этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас энэ сарын 17-21-нийг хүртэл хэрэг бүртгэлтийн 49,050, мөрдөн байцаалтын 2,907 хэрэгт хяналт тавьжээ. 

Эдгээрээс эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаараа мэдээлэв. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: 

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126
  • Өмчлөх эрхийн эсрэг 87
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг долоо
  • Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр тав
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурван хэрэг байна. 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн нэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн захирал Б.Л нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 581 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд,  
Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан хортой бодисын жагсаалтад багтсан хүхрийн хүчил, натрийн сульфид, аммиак зэрэг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн  24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.194] 2025/2/25
Ийм төрийн албан хаагчид манай Ерөнхийлөгч Хүрэлсүхээс эхлээд 99% нь байгаа!!!!
7 | 0 Хариулах
Zochin [66.181.179.80] 2025/2/25
Үндэслэлгүй хөрөнгөжсөн улс төр , төрийнхөн хууль хүчин ба шүүгч нар гээд Туулын хөндийгөөр дүүрэн байна
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.66] 2025/2/25
Данко Хуко Женко херенгийг хураах
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.8] 2025/2/25
Хувийн Аж ахуйруу бүү дайр , энэ салбарынхан улсыг тэжээж байгаа гавкяанагууд гэдгийг мартах учиргүй , харин улсад том алба хашидаг дарга эрх мэдэлтнүүд , мөн улсын үйлдвэр заводын эрх мэдэлтнүүд түнтийтэл таргалаад байгаан мэдээж хулгайлж баяжиж байгаан тодорхой. ЭНЭ ХУЛГАЙЧУУДАА ТОЙРООД ХУВИЙН САЛБАРЛУУ ДАЙРААД БАЙГААН ЯГ Л коммунистуудын ХУВИЙН ХӨРӨНГИЙГ ҮЗЭН ЯДДАГ УГШИЛ НЬ ЭНЭ ТӨРИЙХӨНД ӨВЛӨГДӨН ҮЛДЭЖЭЭ.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.186.104] 2025/2/25
Ишшш эр бяраа нэг иймэрхүү чадсан ядсан юмнуудад л гаргах юм даа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.70] 2025/2/25
Машины аккумляторт хүхрийн хүчил нэлээд хэдэн литр байдаг. Хортой бодис хадгалсан хэрэгт унаж магадгүй л юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.93] 2025/2/24
Жараахай агнаад л байх уу. Акулууд нь харагдахгүй байна уу
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.179] 2025/2/24
Одоо тэр гаалийн даргын эгч гээд байгаа хүнийг яах гэж байна даа ?
6 | 0 Хариулах
Зочин [59.153.115.179] 2025/2/24
200 000 амд. их мөнгө үү гэж ярилцлага өгсөн статистик уу эсвэл өөр нэг төрийн албанд ажилладаг уу залууг шалгаад юм олсон уу ?
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.81] 2025/2/24
Жараахай түүгээд л жинхэнэ авилгачидаа яах юм бэ. Сул чөлөөтэй яваад л бх уу. Олигархинуудаа намнаж чадахгүй бол эсэн бусын хууль гаргаж ждү эрхлэгч нараа хохироохоо болимоор юм .ямар олон дэлгүүр хоолны газрууд . Лангуу эзэмшигч нар үйл ажиллагаагаа зогсоож бгааг мэдэж бгаа дарга нар бна уу.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2025/2/24
О.Алтангэрэл: “Монгол улс авлигачдын “ДИВААЖИН” болсон” гэв. Авлигч Уурхайн эзэдыг ТЕРРОРИСТ ангилалд багтааж шалга сайдаа
3 | 1 Хариулах
ялзарсан шүүхийг [139.5.217.103] 2025/2/24
ШАТАА ..
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.245] 2025/2/24
Дарваан харын дүү гаалийн байцаагч авгай хэдэн тэрбумын машинтай байхад яагаад шалгадаггүй юм? Барьцаанд нь дарваанаар сошиалд хуцуулж байгаа юм уу?
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.220] 2025/2/24
Энд нэг ч нэр алга, худлаа шaaж байгаан.
4 | 0 Хариулах
Ч.Лодойсамбуу [202.126.90.225] 2025/2/24
Ерөнхий сайдын харынханд: Орой би лайв хийнэ🫰🏽
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.225] 2025/2/24
“Давхар дээлийг тайлуулна” гэж анх шүгэл үлээж байсан МАН өдгөө дунд шатанд хүртэл дээл давхарлан өмсгөж байна! Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын зургаан зөвлөхийн нэг буюу Төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг саяхан “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит компанийн Комплеанс, эрсдэлийн удирдлагын газрын даргаар томилогдон, давхар алба хашиж байна.
5 | 0 Хариулах
иргэд [66.181.189.190] 2025/2/24
ТӨР НЬ ЯЛЗРААД ХЯТАДЫН ХАРЪЯАЛАЛД УДАХГҮЙ ОЧИХ МОНГОЛД ИРЭЭДҮЙ БАЙХГҮЙ. ИЙМД ЗАЛУУЧУУД НЬ ЭРТХЭН ГАДААДАД ОЛИШТОЙ ОРОНД ЦАГААЧЛАХАА БОДОЖ ИРЭЭДҮЙГЭЭ БОД. МОНГЛЫН ТӨРЭНЭ БАЙДЛААРАА УЛАМ ЯЛЗАРЧ ӨМХИЙРСӨӨР УУЛСААРАА СӨНӨНӨ. НАЙДЛАГА БАЙХГҮЙ
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.10] 2025/2/24
Энэ хятад их санах юм
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/25
хүлээж суухаар хувьсгал хий. харин хаанаа хаашаа харах аа эхлээд төлөвлө.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/24
Оюунаагийн үед авилга цэцэглэн хөгжиж утгаа адлаж байна
8 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/24
Авилгалын өвөг эцэг чинь Н.Энхбаяр шүү дээ. Ер нь монгол хүн төр барьж бга цагт авилгал буурахгүй.
1 | 1 Хариулах
[202.131.234.123] 2025/2/25
тэгээд хэн төр барих бэ? төвдөөс богд ирүүлэх үү? америк эрлийз урих уу?
0 | 0 Хариулах
Монгол [202.55.188.38] 2025/2/24
Зүгээр л цаазлах ял өг
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.108] 2025/2/24
Атаархаж үхлээ юү? Тайвшир, цагаан сарын өмнө ТТ оос жаахан шүлс үсрэнэ гэсэн шоо
1 | 5 Хариулах
Зочин [202.126.91.120] 2025/2/24
Zugeer neriig n il zarlaj chadahguin bol bitgii iim unen hudal n medegdehgui um tavij bai
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.58] 2025/2/24
Төрийн хурганууд 800 сая байтугай чааж байгаашд бүгдийг нь бариач
6 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/24
Сарын 2-3 саяын цалин авч байж том жийп унадаг, 2-3 давхар хауст амьдардаг, эхнэр хүүхэд нь компанийн босс болчихсон бүх төрийн албан хаагчдын орлого зарлагыг нарийн түүхчилэн 10-20 жилийн өмнөөс мөрдөөд шалгах хэрэгтэй. Гаалийн болон татаварын байцаагч охид гэхэд л тэрбумтанууд байх юм байна штээ
21 | 0 Хариулах
Зочин [66.181.160.98] 2025/2/24
МАНингийн бүх хурган дарга хулгайчууд тэрбумтан болцгоосон, энэ МАН-ы бүлэглэлүүд дээр хулгай хийх албан тушаалд очихын тулд алаан болж байгаа баасны өт шиг арвалзсан хулгайчууд ярзаганаж байгаа.
13 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/24
Хая хая, угаасаа мөхөж бга улс. Хойч үе болсон залуучууд нь гадагшаа гарахаа л боддог энэ улсад ирээдүй байхгүй. ЗГ бол зүгээр мафи болсон, бүгд өлөн сэтгэхүйтэй дутуугийн комплекстой. Сонгож гаргасан хүмүүс нь ч бас тэд нар шигээ амьдралыг зоосны нүхээр л хардаг.
4 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2025/2/24
ТӨРИЙН БҮХ АЛБАН ХААГЧДЫГ ИНГЭЭД ШАЛГААД ЦЭВЭРЛЭЭД ХАЯМААР БГААМ ДАА
4 | 1 Хариулах