Сар шинийн баярын өдрүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас онцгойлон анхаарууллаа.
Энэ долоо хоногоос цагаан сарын баярт бэлдэж, зарим айл ууц чанаж эхэлдэг.
Улмаар цахилгааны ачаалал, галлагаа ихэсдэг тул гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар анхаарууллаа.
Гал түймрийн ослоос хүний амь насыг аварч, өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор “Дөрвөн асуудал-нэг шийдэл” аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцуулж дараах мэдээллийг хүргэсэн юм.
Дэд хурандаа Д.Хадбаатар хэлэхдээ "Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын 6,750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 1,205 нь үер устай холбоотой дуудлага байв.
Дээрх дуудлагын
Өнгөрсөн дөрвөн жилийн статистик мэдээгээр:
Объектын гал түймэрт 124 хүн амь насаа алдсан бөгөөд
Иргэд ихэвчлэн шөнийн цагаар санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн амь нас эрсдэх асуудалтай тулгарч буйг энэ мэдээллээс харж болно" гэв.
Үргэлжлүүлэн "Сүүлийн дөрвөн жилд гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид нийт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүний 90 орчим хувь нь иргэдийн өмч хөрөнгөд гарсан гал түймэр.
Мөн ой хээр болон шар өвсний гал түймрийн дуудлага хаврын улиралд нэмэгддэг.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ой хээрийн түймрийн тав шар өвсний гал түймрийн 406 дуудлага бүртгэгджээ. Улмаар 114 га талбай шатаж байгаль экологид 39.5 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Хуурайшилтын улирал гуравдугаар сарын 20-ноос эхлэх гэж байна. Иймд урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах нь чухал" гэлээ.
Нийтийн тээвэр, автомашинд хохирол учрах асуудлын талаар үргэлжлүүлэн дараах тоон мэдээллийг танилцууллаа.
Сүүлийн дөрвөн жилд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой 502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс
Эдгээр дөрвөн асуудлыг бууруулахын тулд мэргэжлийн байгууллагууд хамтран, “Дөрвөн асуудал-нэг шийдэл” аяныг зохион байгуулж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, ААН, байгууллагын пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 оны нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан.
Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын 196,000 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулж заавар зөвлөгөө өгсөн.
Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийтийн орон сууцны барилга байгууламжийн галын аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалтуудыг зохион байгуулж ажиллалаа.
Хяналтаар Засаг даргын хэрэгжүүлэгч найман агентлаг, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон цагдаагийн газар, эрүүл мэндийн газар зэрэг нийт 136 алба хаагч, 759 нийтийн байрыг шалгалтад хамруулж заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Иймд сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөе. Мөн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!