Монголын сүүний зах зээл дээр “Дээж” брэнд нь чанар, болон амтын үзүүлэлтээрээ тэргүүлэгч брэндүүдийн нэг юм. Тэгвэл Дээж сүүний ард ямар нууц нуугдаж байдаг вэ?
“Дээж” сүү нь хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэл 11 шат дамжлагыг дамжин хүрдэг бөгөөд энэ шат дамжлага бүрдээ хэрэглэгчдэд төдийлөн харагддаггүй процессыг туулдаг байна.
Жилийн 365 өдөр амралтгүйгээр өглөө бүр 6:00 цагт сүү татан авалтын машин Улаанбаатар хотоос хөдлөн 200-400км доторх малчид, фермерүүдээс сүүгээ цуглуулдаг бөгөөд АПУ ДЭЙРИ - Монгол сүүний үйлдвэртэй гэрээт малчид, саальчид өглөө бүр эртлэн босож сүүгээ сааж, шинэхэн сүүгээ сүүний машинд хүлээлгэж өгөхөд бэлтгэдэг. Сүүний машин бүрд мэргэшсэн лаборант шинжилгээний багаж хэрэгсэлтэйгээ явах бөгөөд хүлээн авч буй сүү бүрийн дээжид газар дээр нь шинжилгээ хийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.
Хэрэв шинжилгээний үеэр сүү шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарвал хүлээн авахгүйгээр шууд буцааж, шаардлага хангасан сүүг сүү тээвэрлэх зориулалтын хөргөлттэй машинд соруулан авч АПУ ДЭЙРИ Монгол сүүний үйлдвэр лүү тээвэрлэдэг байна.
Сүүний машинаар тээвэрлэгдэн ирсэн шинэхэн сүүг, сүү хүлээн авах хэсэгт ахин шинжилж, үйлдвэрийн дамжлага руу шилжүүлнэ. Үйлдвэрийн дамжлага дээр ирсэн сүү ахин шинжилгээнд орох бөгөөд зөвхөн шалгуурт тэнцсэн сүү л савлагдах хэсэг рүү шилждэг. Ерөнхийдөө үе шат бүр дээр тусгай шинжилгээг ахин авч шинжилдэг гэсэн үг.
Тодорхой хэлэх юм бол сүүг үйлдвэрт хүлээж авахаас эхлээд борлуулалтад гарах хүртэл хими, микробиологийн нийт 12 шинжилгээг үе шат бүр дээр хийдэг байна. Тиймээс шаардлагатай л бол нийт 200, 300 удаа ч шинжилгээ хийх тохиолдол байдаг байна. Энэ нь мэдээж хэрэглэгч таны гарт 100% цэвэр үнээний сүүг хүргэхийн тулд юм. Сүүг шүүх, савлах бүх үйл явц нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийгддэг бөгөөд иймдээ ч бусад сүүнээс илүү амттай, цэвэр эрүүл байх бүрэн боломжтой болдог байна.
Цаашлаад савлагдан бэлэн болсон сүү ахин стандартын дагуу түгээлтийн процесс руу шилжинэ. Савлагдсан л бол бэлэн болсон гэсэн үг биш байх нь. Үүний ард ахиад хэд хэдэн үе шат бий. Таныг өглөө сэрээд дэлгүүр ороход шинэхэн сүүг бэлэн байлгахын тулд өдөр бүр түгээгчид хотын түгжрэл дунд цагтаа амжих гэж яарцгаана. Угтаа бол Дээж сүүг хөргүүрт (4±2) хэмд 14 хоног хадгалах боломжтой ба энэ хугацаанд хэрэглэгч таны гар дээр үргэлж шинээрээ очдог байна.
Нийт 2100 орчим малчин, фермерчин болоод үйлдвэрийн 400 гаруй ажилчны хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж чанар стандартын өндөр шаардлагын дор Дээж сүү өдөр бүр таны гарт хүрч байна.
Үүнээс Дээж сүү малчны хотноос таны гэрт өдөр бүр шинээрээ очиход үе шат бүр дээр хяналт тавигдаж, сэтгэл шингээн үйлдвэрлэдэг гэдгийг харж болох юм. Энэ бол олон мянган хэрэглэгчийн таашаалд нийцсэн үнээний 100% цэвэр сүү болох Дээж сүүний ард нуугдах нууц.
Харин та өдөр тутмын хэрэглээндээ сонгож хэрэглэдэг сүүнийхээ ард ямар нууц нуугдаж буйг тайлж уншиж сонголтоо хийх нь чухал юм шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!