Уншиж байна ...
Зураг
Зураг

“Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн азтан өнөөдөр 2 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

ikon.mn
4 цаг 15 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Сүү ХК-аас зарласан “Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн азтан Эрдэнэт хотоос тодорчээ

Сүү ХК-аас үнэнч хэрэглэгчдэдээ зориулж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд “Байртай сүү” хонжворт хөтөлбөрийг зарласан. Тус хонжворт хөтөлбөр нь Сүү ХК-ийн Шимт болон MILK брэндийн тетрапак сүү худалдан авсан хэрэглэгчдийн дунд хэрэгжсэн бөгөөд сүүний савлагааны гадна талд дахин давтагдашгүй QR код бүхий стикер байршуулсан. Хонжворт хөтөлбөрт хамрагдах MILK болон ШИМТ брэндийн сүү худалдан авалт хийсэн хэрэглэгчид зааврын дагуу онлайн бүртгэл үүсгэснээр тус хөтөлбөрт хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Хонжворт хөтөлбөр эхэлснээс хойш 14 хоног тутам нийт 6 удаа бүртгэл үүсгэсэн хэрэглэгч дундаасаа азтан тодруулж М МАRT сүлжээ дэлгүүрийн эрхийн бичгүүд, TOSHIBA брэндийн бүрэн автомат аяга таваг угаагч, SAMSUNG брэндийн 65 инчийн ухаалаг зурагт, IPHONE 16, Macbook Air, Дубай аялах эрхийн бичиг, King size мастер ор гэх мэт нийт 48 бэлгийг хэрэглэгчдэдээ өгсөн бол өнөөдөр 2 өрөө байрны түлхүүрээ Сүү ХК-аас гардуулан өглөө. Хонжворт хөтөлбөрийн азтан Эрдэнэт хотоос  тодорсон бөгөөд өдөр бүр авч хэрэглэдэг сүүгээ аваад байртай болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

зураг
 

“Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн супер азтан С.Болор-Эрдэнэ:

“Өдөр тутмын хэрэглээ болсон сүүгээ аваад, цай чанаж уугаад 2 өрөө байрны азтан болно гэж бодож ч байсангүй. Хөгшчүүл бид нар гол төлөв мэдээллээ телевизээр авдаг. Нэг өдөр реклам үзэж байгаад “Сүү” ХК-ийн хонжворт хөтөлбөрийн талаар мэдсэн. Утас ашиглахдаа муу болохоор сүүнийхээ хонжворт хөтөлбөрт хамрагдаж чадахгүй, савыг нь хураагаад л байсан. Тэгээд хажуу айлынхаа охиноор яаж бүртгүүлдгийг нь заалгаж аваад, нэмж нийт 7 хонжворын эрхтэй болсон. Ингээд л азтан болсон. Азтан боллоо гэхэд өөртөө ч итгэхгүй 2 сар юу ч болоод өнгөрсөн сайн мэдэхгүй л хурдан өнгөрлөө” гэв.

Хүнсний манлай үйлдвэр Сүү ХК нь үнэнч хэрэглэгчдээ урамшуулдаг байгууллага

зураг
 

“Байртай сүү” хонжворт хөтөлбөрийн азтаны шагналыг гардуулж өгөх үйл ажиллагаа дээр Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:

Сүү ХК нь Монгол орон даяар тархан сууж байгаа 3 сая эрхэм хэрэглэгчдэдээ зориулан хэрэглэгчийн идэвхжүүлэлт тогтмол хийдэг. Тухайлбал өнгөрөгч онд “Машинтай хэрэглэгч” хөтөлбөр зарлан сар шинийн босгон дээр  PRIUS 30 маркийн автомашиныг гардуулан өгч байсан бол энэ жил 2 өрөө байрны эзнийг тодруулж байна. Монгол Улсын ууган үйлдвэр, тэр дундаа Хүнсний манлай үйлдвэрийн хувьд үнэнч хэрэглэгчдэдээ тогтмол урамшуулдаг. Ташрамд дурдахад Сүү ХК нь техник технологийн шинэчлэл хийж, эрүүл мэндэд чиглэсэн ашигтай бактериар баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ зориулан хүргэж байна.

Ингээд 67 жилийн арвин их туршлагаараа хэрэглэгчдэдээ эрүүл чанартай бүтээгдэхүүнийг шинэхнээр нь хүргэж ажилладаг Сүү ХК-ийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.