Уншиж байна ...
Зураг
Зураг

Баянзүрх дүүргийн 16-р хороо хуванцрын хаягдалгүй жишиг хороо болно

ikon.mn
2 цаг 53 минутын өмнө
Сурталчилгаа

М-Си-Эс Кока-Кола компани нь 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ тоотой тэнцэхүйц хуванцрыг дахин боловсруулдаг болох зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд тус компанийн санаачилгаар байгуулагдсан хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэртэй хамтран улс орон даяар ус, ундааны хуванцар савыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулах ажлыг 2022 оноос хойш өрнүүлж байна.

зураг
 

Олон нийтэд хогоо ангилан ялгах дадал хэвшил суулгах, эдийн засгийн зөв гинжин хэлхээ үүсгэх энэхүү ажилд оролцогч талуудын дэмжлэг, хамтын ажиллагаа ихээхэн шаардагддаг. Тиймээс төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талын оролцоотойгоор Баянзүрх дүүргийн 16-р хороог хогоо ангилан ялгадаг “Жишиг хороо” болгон хөгжүүлэх аяныг ийнхүү эхлүүллээ.

зураг
 

Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 82 орон сууцны барилга, 290 гаруй ААН, 2 сургууль, 11 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт ажиллаж, амьдарч буй 22 мянган иргэнийг хогоо ангилан ялгах дадал хэвшилд суулгах нь энэхүү аяны гол зорилго юм. Тиймээс хорооны хэсгийн ахлагч нартай хамтран гурван төрлийн багц ажлыг хэрэгжүүлж байна.

Хогоо ангилан ялгах, Ти Эм Эл үйлдвэртэй танилцах гэх мэт шат дараатай сургалтыг зохион байгуулж байна. 

зураг
 

Сургалтаас гадна хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод дунд идэвхжүүлэх бүтээлийн болон цуглуулалтын уралдаан зарлажээ. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт “Ти Эм Эл” үйлдвэр өөрийн цуглуулалтын машинаар хорооны таван цэгээс цугларсан ус, ундааны хуванцрыг татан авч эхэлсэн байна.

зураг
 
зураг
 

Хуванцрын хаягдалгүй “Жишиг хороо” аяныг 3-р сарын 31 хүртэл зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд дахивраа ангилан ялгах, цуглуулалт, тээвэрлэлтийн цогц системийг тогтворжуулахаар зорьж байна.

зураг
 

Баянзүрх дүүргийн 16-р хорооны засаг дарга Б.Булганхүү: Манай хороонд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, ажиллаж амьдарч буй иргэдийн хамтын зүтгэлээр Хуванцрын хаягдалгүй жишиг хороо болохоор зорьж байна. Жишээ нь, сууц өмчлөгчдийн холбоод маань өөрсдийн нөөц боломжийг ашиглан жимсний хайрцгаар хуванцар цуглуулах сав байрлуулсан байх жишээтэй. Энэ мэтчилэн бид хуванцраа ангилж, эдийн засгийн эргэлтэд оруулаад сурчихвал сууц өмчлөгчдийн холбоодод нэмэлт орлогын эх үүсвэр ч болох боломжтой юм. Нөгөөтээгүүр төвлөрсөн хогийн цэгт булшлагдаж байгаа хог хаягдлыг бууруулах зорилтдоо ч бид хүрэх боломжтой.

зураг
 
зураг
 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, хуванцрыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, төвлөрсөн хогийн цэгт булшлагдаж буй хог хаягдлыг бууруулах, хувийн хэвшилтэй хамтран ажиллах Баянзүрх дүүргийн засаг даргын захирамж гарсан тул энэ ажил цаашид дүүргийн хэмжээнд өргөжин тэлэх юм.

Ус, ундааны хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр нь одоогоор 1000 орчим СӨХ, ААН-тэй гэрээ байгуулж, анхдагч эх үүсвэр дээрээс нь өөрсдийн машинаар тээвэрлэлт хийж, ус ундааны PET хуванцрыг дахин боловсруулж байна. Ингэснээр өнгөрсөн онд М-Си-Эс Кока-Кола компани, Ти Эм Эл үйлдвэртэй хамтран борлуулсан ус, ундааныхаа 56 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг эргэн цуглуулаад буй юм.

зураг
 

Та бүхэн Ти Эм Эл үйлдвэрийн цуглуулалтын албатай 7610 7711 дугаараар холбогдож, хуванцраа лаазыг хүлээлгэн өгөх боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.