Утаанаас салах шилдэг шийдэл: ДУЛААЛГА

ikon.mn
2025 оны 5 сарын 8
Сурталчилгаа

Зун хаяанд ирлээ. Төд удалгүй зуны дэлгэр цаг ирж, бид хэзээ ч утаатай Улаанбаатарт амьдардаггүй мэт л мартаж орхино. Харин гурван сарын дараа дахиад л үнэн бодит байдал, жил бүрийн ярианы сэдэвтэйгээ учран золгоно шүү дээ. Тэгвэл энэ утааг хэрхэн багасгаж, цаашлаад бүр салах боломжтойг танд сонордуулъя.

зураг
 

Хамгийн эхний алхам бол утаа үүсгэгчээ тоолох, хэмжих юм. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2019 оноос эхлэн жил бүр гэр хорооллын байшин, гэрийн бүх зуух болон түлж буй сайжруулсан шахмал түлшний хэмжээг нарийн тоолж, бүртгэдэг болсон.

Улаанбаатар хотын гэр хороололд дунджаар 87 мянган байшин, 73.3 мянган эсгий гэр жилд 560 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлдэг. Эндээс гэр хорооллын зуухтай бүх айл галлагааны тоогоо багасгахад л утаа ч багасан, аажмаар агаарын бохирдолгүй болох боломжтой гэсэн маш энгийн ойлгомжтой дүгнэлт хийж болохоор байна. 

зураг
 

Тэгвэл гэр хорооллын айл өрхүүд гал түлэхгүй байх үнэхээр боломжтой юу? Бид ер нь яагаад гал түлдэг талаар бодоцгооё. Мэдээж хэрэг өвлийн хүйтэн улиралд дулаан, тухтай өдрүүдийг өнгөрүүлэхийн тулд шүү дээ. Хамгийн эхний шийдэл бол гэр хорооллын 87 мянган байшин сууц болон 73.3 мянган эсгий гэрийг дулаалж чадвал жилд түлж байгаа 560 мянган тонн шахмал түлшний хэрэглээг 30 хувиар буюу 174 мянган тонноор бууруулах боломжтой.

Шахмал түлш шатах үед нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) их хэмжээгээр ялгардаг. Тодруулбал 1 тонн шахмал түлш шатахад дунджаар 2.6 тонн CO₂ ялгардаг гэж үздэг. 174,000 тонн түлшийг хэмнэнэ гэдэг нь ойролцоогоор 452,400 тонн CO₂ агаарт гарахаас сэргийлнэ гэсэн үг. Энэ л бидний яриад байгаа утаа буурахыг нотолсон бодит тооцоолол юм.

Ийм хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг шингээхийн тулд ойролцоогоор 7.5 сая ширхэг 10 настай мод хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байшингаа дулаалснаар бид жил бүр ойролцоогоор 7.5 сая мод тарьсан хэмжээний эерэг үр нөлөө үзүүлнэ гэсэн үг юм. Улмаар утаа, хүлэмжийн хийн ялгарал буурч, дэлхийн дулааралд Монголын оруулах сөрөг нөлөө багасна.

Түүнчлэн түлшний хэрэглээг 30 хувь багасгаснаар шахмал түлшний үйлдвэрлэлд зарцуулах олон зуун мянган тонн усыг хэмнэн, усны нөөцийг хамгаалж, цөлжилтийн эсрэг маш үр дүнтэй алхам болох юм. Шахмал түлш үйлдвэрлэхэд нэг тонн тутамд 1-2 тонн ус зарцуулдаг. 174,000 тонн түлшний хэрэглээ буурахад 174,000-348,000 тонн ус хэмнэнэ. Энэ нь 7-10 мянган өрхийн жилийн усны хэрэглээтэй тэнцэнэ. Эсвэл 400 олимпын хэмжээний усан сангийн усыг хэмнэхтэй дүйцэх юм шүү дээ. Хххххх 

зураг
 

Харин нэг байшингийн дээврийн дулаалах дундаж үнэ ойролцоогоор 3-5 сая төгрөг болох бөгөөд 87 мянган байшинг 261-ээс 435 тэрбум төгрөгөөр дулаална. Харин нэг гэрийн дулаалга ойролцоогоор 4.2 орчим сая төгрөг болох бөгөөд 73.3 мянган эсгий гэрийн хувьд нийт 308 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр бүх байшингийн дээвэр болон эсгий гэрийг дулаалахад ойролцоогоор 569-өөс 743 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна. Нийт дөрвөн жилийн хугацаанд дулаална гэж тооцвол жилд ойролцоогоор хамгийн ихдээ 186 тэрбум төгрөг болох юм.

Гэвч хүн бүрд байшингаа дулаалах мөнгө бэлэн байдаггүй. Тэгвэл бид гар утас, цахилгаан бараа авахдаа зээлээр авч болдог шиг үүнийг ч зээлээр шийдэж болно. Хаан, Хас, Богд, Капитрон, Төрийн банкууд болон Транскапитал, Вишнфанд, Жи Эс Би Капитал зэрэг банк бус санхүүгийн байгууллагууд байшингаа дулаалж эрүүл тухтай амьдралд хөрөнгө оруулаарай хэмээн ногоон зээлийг олгож байна.  

Байшингаа дулаална гэдэг нь зөвхөн гэр бүлээ дулаацуулах тухай биш. Энэ бол агаар, ус, хөрс, ургамал амьтнаа хамгаалах хамгийн энгийн бөгөөд хамгийн хүчтэй алхам юм. 2018-2022 оны хооронд хэрэгжсэн “Дулаан шийдэл 1” төслийн хүрээнд 1,546 өрх дулаалга хийлгэж, 2,411 тн түлш түлэхээс сэргийлж 3,556 тн хүлэмжийн хийг бууруулсан байна. 

Дараагийн бодит өөрчлөлтийг хийх хүн та ч байж болох юм. Байшингаа дулаалаад ирээдүйгээ дулаацуулъя.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.