Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:43 2025/05/08

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1239522464228608

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж дууссанаар санал хураалт явуулав. 

С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү С.Магнайсүрэн Ерөнхий аудитороор томилогдов. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. 

10:25 2025/05/08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулжээ.

Сонсголын дараа /2025.5.7/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг томилгоог хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томилохыг дэмжсэн юм. 